Хуванцар соруулыг ахуйн асуудлыг шийдвэрлэхэд ашиглах санаанууд

Пластик соруулыг нэг удаа хэрэглээд хаячихдаг уу? Тийм бол одооноос үүнийг өөр зүйлд ашиглаж байгаарай. Энэ нь таны толгой өвтгөдөг олон асуудлыг шийдвэрлэж өгөх болно.

 

Амтлагчны ам таглах

Ууттай амтлагчийг задалж ашиглаад үлдсэнг нь хийх сав байхгүй бол амыг нь нэг дараад цааш нь хийдэг. Гэвч бидний ганц даралт ууттай амтлагчийг асгарахаас хамгаалж чадахгүй нь харамсалтай. Тэгвэл одооноос ашигласан пластик соруулаа угаагаад, голоор нь зүсч хуваагаад, ууттай амтлагчийг таглаж байгаарай.

Сахлын хутгыг таглах

Сахлыг хутга иртэй учир нааш цааш тавихдаа гараа зүсэх аюултай байдаг. Ялангуяа хүүхдүүд хамаагүй хүрч, өөрийгөө гэмтээж болно. Тиймээс гарч болох аюулаас урьдчилан сэргийлж, сахлын хутгаа хуванцар соруулыг хувааж байгаад таглаж болох юм.

Нэг удаагийн хэрэглээний шампунь, тос хийх сав

Ойрхон аялалд явах болоход шампунь, тос, ангижруулагчаа хийх төдийд цүнх дүүрчихээд байдаг сул талтай. Тэгвэл та гэрээр нэг хөглөрөх соруул дотор хэрэглэх хэмжээгээр шингэн саван, шамнуниа хийгээд, хоёр захыг нь индүүгээр дарж асгарахгүй болгоорой. Ингээд та маш их зай хэмнэж чадлаа.

Кабелийн утаснуудыг ялгах

 

Яг юуных нь мэдэхгүй олон кабелын утас орооцолдож, хамаг нерв бараад байна уу? Тийм бол одооноос соруулуудыг голоор нь хувааж жижиглээд, утас бүр углачих. Ингэхдээ дээр нь юуны кабелын утас болохыг тодруулж бичээрэй. Одоо таны нэг ч гэсэн толгой өвтгөсөн асуудал шийдэгдлээ.