Хэт их идсэний дараа хоолоо шингээх 5 арга

Хөл хорионд ёстой л хүссэн хэмжээгээрээ идэж, хөдлөхчгүй, хоолоо ч шингээж чадахгүй хэцүү байна уу? Яг үүнийг тань мэдээд бид та бүхэндээ хүнд хоол идсэний дараа хоол шингээх аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Ургамлын гаралтай цай уу

Ургамлын гаралтай цай уух нь хоол боловсруулах замаар дамжин биед орсон хоол хүнсний хөдөлгөөнийг дэмжиж, таагүй байдлаас ангижруулдаг. Ногоон цай, алтан товч цэцгийн цаа гэхчлэн та өөрийн уух дуртай ургамлын цайг сонгож уугаарай.

Гааны навчийг ашигла

Гааны навч нь ментол агуулдаг бөгөөд энэ нь хий, ходоодны хямрал, дотор муухайралтыг арилгахад тусалдаг. Энэ нь үндсэндээ ходоод, улаан хоолойн хоорондох нүхийг тайвшруулж, ходоодны хүчил буцаж урсах боломжийг олгодог аж. Та бас нэг аяга гааны навчтай цай уух юм уу, гааны навч зажилж болох юм.

Алимны цууны ач тусыг хүрт

Нэг аяга усанд нэг халбага алимны цуу нэмж хийгээд ууна. Энэ нь хоол боловсруулахад тусалж, гэдэсний механизмыг сэргээх болно. Алимны цуу нь гэдэс дотрыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь сэргээхэд тусалдаг эрүүл пробиотик агуулдаг.

Чимх турмерикийн хүч

Турмерик нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй халуун ногоо бөгөөд антиоксидантаар баялаг. Эдгээр бүх эрүүл мэндийн ашиг тус нь хэт их хооллолтоос үүдэлтэй таагүй мэдрэмжийг арилгаж чадна. Та халуун усанд бага зэрэг нимбэгний шүүс мөн чимх турмерик буюу куркума хийгээд уухад хангалттай.

Хөдөлгөөн хамгийн шилдэг нь

 

Хоол идсэний дараа огцом хөдлөх хэрэггүй. Харин оронд нь нэг хэмнэлээр тайван алхах нь хоолны шингэцийг түргэсгэж, таагүй мэдрэмжийг арилгана. Хоол шингэхгүй хэцүү байвал цэвэр агаарт 15 минут алхаарай.