Алдартай кинонууд дээр хэлдэг мэргэн үгс

Бид кино үзэж, өөр өөр амьдралд зочилж, олон зүйлсийг мэдэж авдаг. Харин таны анзаараагүй тэрхэн нэг хэсэгт киноны дүрүүдийн хэлсэн онч үгс мэргэн үгс, сонсогдолгүй, анзаарагдалгүй өнгөрсөн байж мэднэ. Иймд өнөөдөр та бүхэндээ алдартай кинонууд дээр хэлэгдэж байсан мэргэн үгсийг сонирхуулахаар бэлтгэлээ. Танд бага ч атугай зүйлийг ойлгуулж, ухааруулах байх гэж найдаж байна.

– “Бага байхдаа ээжийнхээ хэлсэн үгийг сонсдоггүй байсанд үнэхээр харамсдаг”

– “Ээж чинь тэгээд юу гэдэг байсан юм?”

– “Мэдэхгүй ээ, би сонсож чадаагүй болохоор мэдэхгүй байна” Артур Дент (“The Hitchhiker’s Guide to the Galaxy”)

“Үргэлж өөрийгөө буруутгаж амьдрах хэрэггүй. Нэг л буруутга, тэгээд амьдар!”

Хомер Симпсон (The Simpsons).

“Алгасаад өнгөрөхөөсөө өмнө амьдрал чинь хэчнээн сайхан байгааг анзаарах боломж олдоосой гэж хүсч байна”

Андрев Бернард (“Office”)

“Амьдрал бол тарчлаан эзэн минь. Хэн ч үүнийг даван гарч чадахгүй”

Вестли (“The Princess Bride”)

“Хайртай хүндээ баяртай гэж хэлэх өвдөлтийг мэдэрч байгаа минь ямар их аз вэ?”

Винни Пүх

“Алдах чинь амжилтанд хүрэхийн л эхлэл шүү дээ”

Жейк (“Adventure Time”)

“Амьдралд тулгарсан асуудал бүхэн хичээл байдаггүй юм. Заримдаа чи зүгээр л алдаа гаргачихдаг”

Двайт Шрут (“Office”)

“Сэтгэл зүйн асуудлыг биеийн хүчээр шийдэх боломжгүй”

Тони Сопрано (“The Soprano Clan”)

“Хэрвээ чи хүнийг танихыг хүсвэл, түүнийг найз нөхөдтэйгээ биш, өстөн дайснуудтайгаа хэрхэн харьцаж байгааг нь хар”

Сирус Блек (“Harry Potter”)

“Өнгөрсөн магадгүй чамайг өвтгөж мэднэ. Гэхдээ өвдөлт бүрийг мэдрэхдээ чи суралцаж, ахин тэр алдааг хэзээ ч гаргахгүй болно”

Рафики (“The Lion King”)

“Асуудал бол асуудал биш. Энэ бол чиний асуудалд хандах хандлага”

Жейк Спарров  (“Pirates of the Caribbean”)

“Нэг л өдөр чи эргэн тойрноо хараад, хүмүүс чамд сайн дүр эсгэдэгээс, хайртай биш гэдгийг мэдэх болно”

Horse BoJack

“Чадвар чинь биш, сонголт чинь чамайг тодорхойлно”

Альбус Дамбледор (“Harry Potter”)

“Бидний шийдвэрлэх ёстой хамгийн чухал зүйл бол өгөгдсөн хугацааг хэрхэн ашиглах вэ гэдэг л байна”

Гандальф (“The Lord of the Rings”, “The Hobbit”)

“Хайртай хүнээ алдах амьдралын л жам. Гэхдээ тэглээ үлдсэн үнэ цэнэтэй хүмүүсээ зүгээр явуул гэсэн үг биш”

Бэтмен (“Lego Film: Batman”)

“Заримдаа чи 20 секунд л зориг гаргахад, амьдралаа тэр чигээр нь өөрчилж чадна”

Бенжамин Ви (“We bought the zoo”)

“Хүмүүс надтай хэтэрхий сайхан харьцаад эхлэх үед, би тэднийг өөр нэрээр дууддаг. Та нар надад хамааралгүй шүү гэдгийг л ойлгуулах гэж тэр”

Рон Свансон (“Parks and Recreation”)

“Чи бүхнийг зөв хийсэн байлаа ч, хүмүүс чиний хийгээгүйг олж харж л таараа”

(“Futurama”)