4 хүүхдийн ээж бүсгүй телевиз, интернэтгүйгээр хүүхэд нас ямар амттай болохыг харуулжээ

Ники Бун Шотландад амьдарч байхдаа хобби маягаар зураг авч эхэлсэн. Гэсэн хэдий ч тэрээр амьдралын шаардлагаар гэрэл зургаас холдсон байна. Шинэ Зеландын хөдөө тосгонд суурьшиж, дөрвөн хүүхэд төрүүлсний дараа түүний гэрэл зураг авах хүсэл нь дахин сэргэв. Ники Бун хүүхдүүд нь байгальтай хэрхэн харьцаж, хүрээлэн буй ертөнцийг хэрхэн хүлээн авч байгааг ажиглаж эхэлсэн бөгөөд энэ нь түүний уран бүтээлд урам зориг өгөх гол эх сурвалж болжээ.

Хүүхдүүд маань зурагт, орчин үеийн цахим төхөөрөмж ашиглалгүй амьдардаг

Зарим хүмүүст өнгөрсөн үеийг санагдуулам бидний өнөөгийн амьдралын өнгө төрх

Тэдэнд хүүхэд насны жаргалтай дурсамжийг дүүрэн бүтээж өгч байгаадаа баяртай байгаа

Тэдний өдөр байгаль дэлхийтэй хамт өнгөрдөг

Гүйж тоглож, хамтдаа хөгжилдөнө

Инээж баярлаж,

Сонин содон зүйлсийг туршиж,

 

Сахилгагүйтэж,

Бас сонирхож дурлана.

Шавартай хутгалдаж, зуныг гол устай өнгөрүүлдэг

Тэд хамтдаа тоглож хөгжилддөг болохоор хоорондоо илүү дотно

Унаж бэртээд уйлах хүртэл хүүхэд насны нандин дурсамж болдог

Амьтадтай илүү ойр байж, тэдэнтэй нөхөрлөнө

Хэчнээн их хайрлаж байгааг нь хараач

Тэд бага гэлтгүй өөрсдийн тус нэмрээ үзүүлдэг

Тэд хоол хүнс хаанаас бий болдог, хэрхэн бэлтгэдэг зэргийг өдөр бүр харж судалдаг

Тэд ертөнцийг мэдэрч, байгальтай ойр байж, өдөр бүрийг адал явдал дүүрэн аз жаргалтайгаар өнгөрүүлж байгааг харах үнэхээр таатай