Хуучирч муудсан эд зүйлсэд хоёр дахь амьдрал бэлэглэх аргууд

Хөл хориог хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй биш гэж үү? Цаг зав гарсан дээр элэгдэж хуучирч муудсан эд зүйлсээ засварлаж, хоёр дахь амьдрал бэлэглэцгээе.

Мах ногооны пластик тавцан

Нимбэгний шүүс болон давсыг хольж бэлтгээрэй. Үүнийгээ пролон дээр асгаж, тавцнаа үрж угаана. Бүх бохирдол арилж, цоо шинэ мэт болно.

Зэс сав суулга

Зэс савыг цэвэрлэж, өнгө оруулахад давс болон цагаан цуу тус болно. Бохирдсон гадаргуу дээр давс цацаж, дээр нь цагаан цуу асгаад үрж цэвэрлэнэ.

Шарах шүүгээний тавцан

Устөрөгчийн хэт исэл болон энгийн хүнсний содыг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ шарах шүүгээний тавцны түлэгдэж бохирдсон хэсэгт тарааж, хэсэг хугацааны дараа үрж угаагаарай.

Хивс

1:2 харьцаатай цагаан цуу болон усыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ шүршигч саванд хийж, бохирдож толбо болсон хивс рүү цацаарай. Индүүгээ халааж, цагаан цууны хольц цацсан хэсэгт даавуу дэвсээд, дээрээс нь индүүгээр 30 секунд дарна.

Пялта

 

Пялтаны завсрыг цэвэрлэхдээ цайруулагч ашиглаарай. Ижил хэмжээтэй цайруулагч болон усыг хольж бэлтгээд, үүнийгээ алчууранд шингээж, завсрыг арчина.

Кет

2 халбага аяга таваг угаагч шингэн, 3 халбага устөрөгчийн хэт исэл, 2 халбага хүнсний содыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ кетэн дээрээ тарааж, хэдэн минутын дараа сойтогоор үрж угаагаарай.

Арьсан эдлэл

Буйдан дээрх зураасыг хөвөнд оливын тос шингээж арчина.

Арьсан цүнх

 

Арьсан цүнхэнд толбо тогтож, бохирдсон даруйд нойтон салфеткиар арчиж байгаарай.

Үсэрхэг, зөөлөн алчуур

Алчуураа давстай усаар угааж, сайтар сэгсэрч хатаах хэрэгтэй. Ингэснээр алчуур хөвсгөр, зөөлөн хэвээр үлдэх юм.

Шүдний сойз

Аяганд буцалсан ус хийж, үүндээ сойзоо дүрээд эргүүлнэ. Энэ нь сойзны үсийг шинэхэн мэт болоход тусална.