Энгийн орцоор эгэл бус амттай хоол хийх жор

Ганц оройн хоол хийх гэж үргэлж дэлгүүр орж хамаг мөнгөө үрсээр залхаж байна уу? Тэгвэл та бүхэндээ хялбар буюу энгийн орцоор амттай хоол бэлтгэх жорыг хүргэж байна. Дагаад хийгээрэй.

Орц:

  • Төмс – 3 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Татсан мах – 450 гр
  • Цөцгий – 100 гр
  • Ус – 100 мл
  • Улаан лоолийн сүмс – 1 халбага
  • Давс, перец, халуун ногоо – амталгаагаар

Хийх арга:

Төмсөө арилгаад үрээрэй. Дээр нь багахан давс хийгээд орхино. Ингэснээр төмсний шүүс ялгарах бөгөөд шүүсийг нь шүүж асгаарай.

Шүүж авсан төмсөө, татсан мах болон жижиглэн хэрчсэн сонгинотой хольж базна. Давс, перец, улаан перец гээд өөрийн дуртай амтлагчаар амтлаарай. Базсан махаа жижиг хэсгүүдэд хувааж, котлет бэлтгээд, халаасан тосонд хийж, хоёр талаар нь шарна. Бор шаргал өнгөтэй болохоор нь гаргаарай.

Ус, цөцгий, улаан лоолийн сүмс зэргээ хольж, багахан давс, улаан перецээр амтална. Ингээд соус бэлэн болж байгаа юм.

Тогоондоо шарсан котлетоо буцааж хийгээд, дээр нь бэлтгэсэн соусаа тарааж асгана.

Галаа багасгаад 15 минут жигнээрэй. Ингээд л таны хялбархан хийгээд амттайхан хоол бэлэн болох юм. Хоолоо бэлэн болсны дараа жижиглэн хэрчсэн яншуй, орегано, ногоон сонгино зэргийг цацаж болно.

Та сайхан хооллоорой