Таниас залуу насыг тань хулгайлж буй зуршлууд

Эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Харин тэдний сайхан харагдахад хамгийн том саад болдог зүйл нь тэд өөрсдийн хийж буй үйлдлээ гэдгийг мэддэггүй. Бүсгүйчүүд маань хийж байгаа үйлдэлдээ багахан анхаарахад л хангалттай үзэсгэлэнтэй харагдаж чадах юм. Иймд чухам ямар зуршил, үйлдэл бидний гоо сайханг үгүй хийж байдаг болохыг танилцуулж байна.

Хөлөө ачиж суух

Хөлөө ачиж суух нь цусны эргэлтэд саад учруулж, даралт ихсэхэд хүргэдэг. Гэхдээ хамгийн нийтлэг асуудал бол нурууны гажиг болон муруйлт юм. Энэ нь дан ганц нуруу өвдөхөд, биеийн галбирт нөлөөлөх бус, царай төрхөнд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Орондоо утсаараа оролдох

Хүзүү, эрүүний хэсэг уян хатан чанараа алдаж үрчлээс үүсэх нь зөвхөн +40 насны эмэгтэйчүүдийн асуудал биш. Орондоо орсны дараа хүзүүгээ буруу байрлуулж, гар утсаа үзэх нь хүзүүний үрчлээс эрт үүсэхэд нөлөөлөх төдийгүй энэ нь тус байрлалаар ном уншдаг хүмүүст ч мөн хамаатай. Үүнээс гадна гар утаснаас ялгарах хорт туяа нь бидний арьсыг гундааж, хуурайшуулж, үрчлээс үүсгэдэг төдийгүй хамаг шим тэжээлийг сороод авчихдаг гэж болно.

Уруулаа хумих зуршил

Өдөрт бид хичнээн олон удаа шүдээ хавирч, уруулаа хумиж, нүүрний доод хэсгийг чангалж байгааг анзаараарай. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь зуршил болж, нүүрний асуудалтай болоход хүргэдэг. Энэ нь уруул орчимд үрчлээс үүсэх, арьс унжих, нэмээд давхар эрүү гарч ирэхэд нөлөөлдөг байна.

Халуун усаар нүүрээ угаах

Хүйтэн эсвэл бүлээн усаар нүүрээ угаах нь үргэлж таатай байдаггүй. Гэхдээ халуун усаар, ялангуяа өдөр бүр угаах нь арьсыг гэмтээнэ. Халуун ус нь нүүрийг цочроож, коллаген ялгаруулах процессыг удаашруулж, нүхийг томруулдаг.

Нарны шил зүүдэггүй

 

Нарны шил зүүдэггүй бүсгүйчүүдийг анзаарч харвал нүдэн доогуур үрчлээс тогтсон, арьс нь гүн хуурайшилтай, элдэв үрэсвэлд амархан нэрвэгддэг байдаг. Энэ нь нарны хурц туяа, хорт цацрагаас өөрийгөө хамгаалахгүй байгаагаас үүдэлтэй юм.

Зовхины наалтны хэтрүүлсэн хэрэглээ

Зовхи хуурайшиж эхлэхэд бүсгүйчүүд наалт тавиад болчихлоо гэж үздэг. Гэвч энэ нь түр зуур аргацаасан үйлдэл юм. Энэ нь хуурайшилтыг арилгадаг боловч шингэн алдалтын үндсэн шалтгаанд нөлөөлж чадахгүй. Цаашилбал, усны давс, шүлтлэг тэнцвэрийг зөрчигдөж, арьсанд томоохон асуудал үүснэ.

Үсээ хэт чанга боох

 

Үсээ дээш нь чанга боох нь таны бодож байгаагаас илүү сөрөг нөлөөтэй. Энэ нь хугарч гэмтэх, их хэмжээгээр унах цаашлаад халцрахад хүргэнэ.