Солонгос залуус яагаад эмэгтэйлэг төрхтэй харагддаг вэ?

Яг одоо дэлхий нийтээр хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа улс бол Өмнөд Солонгос. Тус улс маш олон чиглэлээр өөрсдийн соёлыг сурталчилж, улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь Өмнөд Солонгосыг зорих асар их тооны жуулчдаас анзаарч болох юм. Тэгвэл тус улсыг улам бүр сонирхолтой болгодог зүйл бол эрчүүд. Гэхдээ энгийн нэг эрчүүд бус үзэсгэлэнтэй харагдах эрчүүд билээ. Бусад улс орны хүмүүс Солонгос эрчүүдийг хэтэрхий үзэсгэлэнтэй, эмэгтэйлэг гэж үздэг бөгөөд үүний цаад учир шалтгааныг үл мэдэх нь тэднийг амнаасаа үнэ цэнэгүй үгс унагаж, бусад улсын соёлыг доромжлоход хүргэдэг. Иймд та бүхэндээ яагаад Солонгос эрчүүд эмэгтэй шинж давамгайлсан мэт харагддаг болохыг тайлбарлахаар бэлтгэлээ.

Эрт цагаас эрэгтэй хүн хатуу ширүүн төрхтэй байх нь гарал угсаа доогуур болохыг илтгэдэг байсан

Тус улсад гадаад төрх байдал нь нийгмийн статусын гол үзүүлэлт болдог. Өнө эртнээс доод давхаргын хүмүүс нийгмийн дээд давхаргад багтдаг эрчүүдээс илүү бүдүүлэг, хатуу ширүүн харагддаг байсан. Газар тариалан эрхэлдэг, биеийн хүчний хөдөлмөрөөр идэх хоолтойгоо залгадаг эрчүүдийн гар нь эвдэрсэн, царай төрх нь нар салхинд гундсан, өмссөн хувцас хунар нь шороо тоосонд дарагдсан байх бол, язгууртан эрчүүдийн хуруу гар нь сүмбэн, царай зүс нь цэвэрхэн, эдэлж хэрэглэж буй бүхэнд нь тоос ч тогтоогүй байх аж. Ийм ялгаатай харагдах тул тухайн үеэс бүсгүйчүүд цэвэрхэн царай төрхтэй, үзэсгэлэнтэй харагдах эрчүүдийг эр нөхрөөрөө сонгох сонирхолтой байх болжээ.

Шилла гүрний үед Хваранг гэж байсан. Тэднийг тус улсын ирээдүйн элитүүд гэж нэрлэдэг байсан бөгөөд 14-15 наснаасаа эхлэн тулааны урлаг, улс төр, соёл урлаг, шашны чиглэлээр суралцаж, тусгайлан бэлтгэгддэг. Мөн эртний эх сурвалжуудад тэдгээр залуучуудын өв тэгш царай төрх, үзэсгэлэнт байдлыг дүрсэлсэн байдаг аж.

Солонгос бүсгүйчүүд үзэсгэлэнтэй эрчүүдийг илүүд үздэг

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар эрүүл хүн ам давамгайлсан улс орнуудын эмэгтэйчүүд дур булаам, үзэсгэлэнтэй төрх бүхий эрчүүдийг сонгодог. Мэдээж эрэлт нь нийлүүлэлтийг бий болгодог. Солонгос бол эрүүл мэндийн систем өндөр хөгжсөн орон бөгөөд ДЭМБ-ын мэдээлснээр хамгийн өндөр наслалттай улсуудын жагсаалтад 11-т жагсжээ. Үүнээс үүдэж Солонгос эмэгтэйчүүд хөөрхөн залуусыг илүүд үздэг гэж таамаглаж болно.

Арьс арчилгааг чухалчилж үздэг

Өмнөд Солонгос улсад эрэгтэй эмэгтэй харгалзахгүйгээр арьсаа өдөр тутамд арчилж, хамгийн их анхаарал хандуулдаг. Тиймдээ ч арьс арчилгааны бүтээгдэхүүний нэр төрөл олон байх төдийгүй дэлгүүрүүд хаа сайгүй байрлана. Мөн цэрэгт байгаа эрчүүдэд зориулсан арьс арчилгааны ком хүртэл байдаг гэж бодохоор тэд арьсандаа хэрхэн анхаардаг болох нь илхэн болно. Солонгосын алдартай эрэгтэй одууд ч мөн цаг ямагт арьсаа хэрхэн арчилдаг талаар хуваалцаж, нүүрэндээ маск тавьсан зургуудаа сошиалд байрлуулдаг. Энэ нь эрэгтэй хүн арьсандаа анхаарал хандуулах нь хэвийн үзэгдэл болж хувирахад хүргэсэн билээ.

Гадаад төрх нь амжилттай карьерын суурь болдог

Солонгост ажилд орох маш хэцүү. Өдөржин шөнөжин хичээл хийж, ур чадвараа ахиулж, нэмээд гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй. Ингэж өөрийгөө төгс бэлдэж чадсан хүн л хүссэн ажилдаа орж, амжилттай карьераа эхлүүлдэг. Хэчнээн мундаг мэдлэгтэй байлаа гээд арьс нь гундсан, огт арчлаагүй нь мэдэгдэхүйц байвал тэд ажлын ярилцлагаасаа шууд мултардаг байна.

Судалгаанаас харахад Өмнөд Солонгосын 25-37 насны эрчүүдийн 86 хувь нь гадаад төрхөө сайжруулвал, тушаал ахиж, амжилттай байж чадна гэж боддог. Солонгосчууд сайхан харагдахын тулд их хичээдэг. Ахмад настай гэрлэсэн эрчүүд ч гэсэн үргэлж сайхан харагддаг: цэвэрхэн хувцаслаж, өглөө бүр сахлаа хусна. Өөртөө арчаагүй хүмүүсийг Солонгосчууд авч хэлэлцдэггүй.

Солонгос бүсгүйчүүдийн хүсэмжит төрх

Солонгос охид бүсгүйчүүдийн хүсэмжит төрх бол: Өндөр нуруу, туранхай бие, цэвэрхэн арьс, V хэлбэрийн эрүү, жижиг давхраа, дулаахан инээмсэглэл, сайхан шүд, догь үс засалт нэмээд цэвэрхэн, дэгжин хувцаслалт аж.