100 жилийн өмнө хүмүүс өнөөдрийг хэрхэн төсөөлж байсан бэ?

19-р зууны төгсгөлд Европын зураачдын ирээдүйг төсөөлөн зурсан зургууд, тамхины хайрцаг, шоколадны цаасан дээр наагдсан байдаг байв. Тухайн үед хүн бүр өнөөгийн амьдралыг дэндүү гайхалтайгаар төсөөлж, хүмүүс нисч чаддаг болчихоод агаарт уралдаж давхилдана гэж таамагладаг байжээ. Тэгвэл зураачид өнөөдрийг хэрхэн төсөөлж байсныг сонирхоцгооё.

Сурагчдад мэдлэг, боловсролыг шууд л тархи руу нь суулгадаг төхөөрөмж бүтээгдэнэ

Олон үйлдэлт машин ашиглаж, нэг үсчин олон үйлчлүүлэгч авдаг болно

Хотын дээгүүр нисдэг такси холхилдоно

Гал сөнөөгчид нисдэг далавч зүүгээд хүмүүсийг супермэн шиг л аварна

Цагдаа нар ч мөн нисч чадна. Гэмт этгээдийг хөөж, дээрээс бүгдийг ажиглана

Дайн тулаан зөвхөн агаар дээр хийгдэнэ

Газар тариалан эрхлэгчид ганцхан товчлуур дараад бүх ажлаа роботоор хийлгэнэ

Гэрийн үйлчлэгч нар өөрсдийн туслах төхөөрөмжүүдтэй болно

Хүмүүс сургуультай халимуудын хамтаар далай доорх ертөнцөөр аялна

Могой загасыг унаж уралдаад л

Далайн ёроолд крокет тоглоод л

Хүмүүс өөр байдлаар загасчилдаг болно

Олон давхар барилгуудыг галт тэргээр нааш цааш зөөвөрлөнө

Өдөр тутмын амьдрал агаарт өрнөнө

Хүмүүс усан дээгүүр явж чаддаг болно

Хоёр нутагтан төмөр замын завь

Оршин суугчдыг хүчтэй аадар бороо, шуурганаас хамгаалах бүхэл бүтэн хотыг нөмөрсөн дээвэр

Шуурганы үүлийг хөөж буй цаг уурын хяналтын машин

 

Алсын зайнаас хийх видео дуудлага, харилцаа холбоо

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!