Эмэгтэйчүүдийн нөхрөөсөө сонсох хамгийн дургүй үгс

Эмэгтэй хүмүүсийг ойлгох хэцүү, юу ч болоогүй байхад, сүртэй юм хэлээгүй байхад уурлаж, гомдоод төвөгтэй гэж эрэгтэй хүн бүр л ярьдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан чанар өөр учир нэг нэгнээ бүрэн гүйцэт ойлгоход бага зэрэг асуудалтай ч гэлээ, жоохон л хичээл зүтгэл гаргаад ирэхэд харилцаа тэс өөр болж эхэлнэ. Ялангуяа эхнэрээ үргэлж жаргалтай, уур уцаар, стрессгүй байгахын тулд нөхөр та дор дурдах хэдхэн үгнээс татгалзаж, хандлагаа өөрчлөхөд хангалттай.

1.

Зарим эрэгтэй хүмүүсийн тархинд эмэгтэй хүн сул дорой, бүх талаараа эрчүүдээс сул гэх ойлголт суусан байдаг. Тийм ч учраас машин бариад явж байхад хүртэл бассан өнгө аясаар “Чи ч бас жолоог хаа очиж гайгүй барих юм аа” хэмээх нь хэний ч дургүйг хүргэнэ. Харин яагаад ингэж хэлж байгааг нь уурссан өнгө аясаар асуухад, би чамайг магтаж байгаа биз дээ гээд хэнэгчгүй хариулна. Тиймээс эрчүүд минь өчүүхэн утгагүй бодлоо хаяж, эмэгтэйчүүдийг сул дорой мэт, дорд үзэх хэрэггүй.

2.

Хуурамч уучлалтаас илүү уур хүргэж, сэтгэл гонсойлгом зүйл гэж хаана байх билээ. Зүгээр л амнаасаа уучлаарай гэх үг гаргаж байгаа ч, дотроо ямар ч тийм зүйл бодохгүй, ахин дахин тэр үйлдлээ гаргадаг нөхрүүд олон бий.

3.

Эхнэрээ уурлаж бухимдах, багахан дотроо онгойлгож, хэлэхийг хүссэн үгээ хэлэхэд л, “Яасан сарын тэмдэг чинь ирээ юу” гэхчлэн тоглоом шоглоом хийж мөн доромжилж байгаа өнгө аясаар асуух нь эхнэрийн уурыг ёстой л тултал нь хүргэж, хэлэх ч үггүй болгож орхидог.

4.

Өөрийн хийсэн буруу зүйлдээ уучлалт гуйж чадахгүй, өөр буруутан хайж, эцэстээ эхлэлийг нь чи тавьсан хэмээн эхнэр рүүгээ дайрдаг уу? Энэ нь таны эхнэрт “Нөхөр минь ямар арчаагүй, сул дорой юм бэ дээ” хэмээн гомдсон, харамссан өнгө аясаар бодоход хүргэдэг. Энэ нь цаашлаад эхнэр нөхрийн харилцаанд ан цав суулгана.

5.

Амлалтандаа хүрэхгүй байх юм бол хэзээ ч бүү амлалт өг. Одоо очлоо гээд хэдэн цаг хүлээлгэдэг нөхөртөө уурлахаас хэтэрч, сүүлдээ зүгээр бууж өгмөөр санагддаг. Өөрийг нь огт бодохгүй, хүлээж суугаа гэж санаа зовохгүй, хайрлахгүй байгаа нөхөртөө уурлахгүй, гомдохгүй гээд яах билээ.

6.

Эмэгтэй хүн гэрийнхээ бүх ажлыг хийж, нөхөр хүүхдээ халамжлах ёстой гэж та боддог уу? Хэчнээн их ажилтай байлаа ч, оройн хоолоо ганцаараа бэлтгэж, хажуугаар нь нөхрийнхөө шүүжилсэн өнгө аястай, хуруу биш хошуу нэмсэн үйлдлийг тэвчих хэрэгтэй болдог. Харин нөхөр та яагаад эхнэртээ тусалж, хамтдаа хоолоо бэлтгээд, хайр дурлалаа улам бататгаж болохгүй гэж? Эхнэр тань хийсэн хоолыг нь шүүмжлэх биш, амтгүй байсан талархан идээсэй л гэж хүсч байгаа.

7.

Хэрэв сүртэй асуудал биш бол эхнэр тань таны бодлыг асууж лавлахгүй шүү дээ. Гэр бүл л юм чинь шийдвэрийг хамтдаа гаргаж, ярилцаж байх хэрэгтэй. Харин асуусан зүйлсэд нь хариулахгүй, хамт шийдвэр гаргахгүй, үл тоосон өнгө аястай харьцахыг ямар эхнэр хүсч, тэвчиж суух билээ. “Өөрөө мэд ээ” нь тэдний хамгийн дургүй үгсийн нэг юм шүү.

8.

Хайртай хүнээсээ урмын үг сонсож, хайрлуулахыг эмэгтэй хүн юу юунаас илүү ихээр хүсдэг. Гэхдээ нөхөр нь юу ч хийсэн шүүмжилж, юу ч өмссөн өөлж гоочлоод байвал яах вэ? Нөхрийнхөө л нүдэнд үзэсгэлэнтэй харагдаж байвал болоо гэж боддог эхнэрийнхээ сэтгэл рүү ус цацаж, үргэлж өөлж гоочлохын оронд халуун дулаан үг хэлж, хайрлаж болохгүй гэж үү?

9.

Эхнэртээ ямар зүйл үнэ цэнэтэй санагдаж, сэтгэл дотор нь юу болж байгааг харгалзан үзэлгүй, зүгээр л “Сүртэй юм, тайвшир тайвшир” гэхчлэн жижүүрийн үгс хэлж, галыг намдаах гэсний хэрэггүй. Тэд ч бас тэнэг биш учраас таныг ямар хандлагатай хэлж байгааг тэр дороо л мэднэ. Бараг худлаа үнэн тайвшруулах гэж залхсан өнгө аястай “Тайвшир” гэж хэлэхийн оронд чимээгүй байсан ч хамаагүй дээр.