Компьютер дээрх үйлдлийг хэд дахин хөнгөвчлөх “keyboard”-ны хослолуудыг хадгалаад аваарай

Компьютер бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Үүнийг хэрэглэдггүй, мэддэггүй хүн гэж тун цөөхөн болов уу. Харин бүрэн гүйцэт ашиглаж чаддаг хүмүүс ч тийм олон биш. Өнөөдөр та бүхэндээ компьютерийн гар ашиглаж, үйлдлийг хөнгөвчлөх аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

F2 – Файл, фолдерийг дахин нэрлэхийн тулд ганцхан F2 товчлуур дээр дарахад хангалттай

ALT + F4 – Энэхүү нэгдэл нь програм болон цонхыг хаахад зориулагдсан

ALT + Backspace – Текст бичиж байгаад санамсаргүй устгачихсан уу? Тэгвэл ингээд сэргээж болох нь ээ.

CTRL + SHIFT + N – Та десктоп эсвэл өөр фолдер дээр ажиллах байхдаа энэхүү нэгдлийг дарвал шинэ фолдер нээгдэнэ. Харин “Google Chrome” дээр ажиллаж байх үедээ тус нэгдлийг дарвал шинэ хуувас буюу tap нээгдэх болно. 

CTRL + T – Ямар ч брөүвсэрээс орж байсан тус товчлуурыг дарахад шинэ хуудас нээгдэнэ.

CTRL + SHIFT + T – Санамсаргүй ашиглаж байсан чухал хуудсаа хаачихсан уу? Тэгвэл энэ нэгдлийг дарахад хамгийн сүүлд хаагдсан хуудас автоматаар нээгдэх болно. 

ALT + TAB – Бүх нээлттэй хуудсуудаар дамжин явах эрхийг танд олгоно.

CTRL + Esc – Эхлэх буюу старт цэсийг гаргаж ирнэ.

Windows + L – Windows цонхыг хүмүүс хэрэггүй гэж боддог. Гэхдээ үүнийг L товчлууртай хамт хэрэглэснээр, компьютерийг тэр дор нь унтраах үйлдлийг гүйцэтгэнэ. Ялангуяа компьютерээ нээлттэй орхидог хүмүүс энэ товчлуурыг ашиглаж болох юм.

Windows + TAB – Нээлттэж байгаа цонхнуудыг харуулна.

Shift + Delete – Энэ товчлуурыг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэ нь файлыг устгах ба буцаан сэргээхэд хэцүү болгоно.

CTRL + ALT + DEL – Энэ нь танд “Task Manager”-ийг нээж өгнө.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!