Таны хүүхэд юу хэлэхийг хүсч буйг тэдний хөдөлгөөнөөрөө илэрхийлдэг. Эцэг эхчүүд огтхон ч мэддэггүй

Нялх хүүхэдтэй эцэг эх бүр тэднийг чухам юу хэлэхийг хүсээд тэгтлээ уйлаад байгааг мэдэхийн тулд юугаа ч өгөхөд бэлэн байдаг. Нялх үрс маань ярьж чадахгүй учир юу хиймээр байгаа, яамаар байгаагаа зөвхөн өөрсдийн үйл хөдлөл болоод уйлж байгаа өнгө аясаараа илэрхийлдэг. Хэрвээ шинэхэн ээж та хүүхдийнхээ бодлыг тайлж уншихыг хүсч байвал бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хүүхдүүд үйлдлээрээ юу хэлэхийг хүсч байдгийг тайлж өгөх гэж байна.

Уйлалтын төрлүүд

4 хүртэлх сартай хүүхдүүд уйлж өөрсдийн мэдрэмжээ гаргаж байдаг. Тэднийг хэрхэн уйлж байгаагаар нь юу хүсч байгааг нь мэдэж болох аж.

Хэн нэгнийг дуудаж уйлах: Хүүхдийг ганцааранг нь хэвтүүлж орхисон үед тэд 5-6 секунд тасралтгүй уйлаад, 20 секунд чимээгүй болж, аав ээжийгээ ирэх нь үү гэж хүлээдэг. Харин ирэхгүй бол ахин 5-6 секунд уйлж, 20 секунд хүлээж давтагдах болно.

Өлссөнөөс болж уйлах: Хүүхэд өлссөн үедээ зогсолтгүй чангаар уйлна. Мөн толгойгоо эргүүлж, амандаа хийх юм хайх аж.

Өвдөлтөөс болж уйлах: Хаа нэг газар нь өвдөж байгаа бол маш чангаар уйлна. Заримдаа нэг дуу нь суларч, нэг чангарч болох бөгөөд энэ нь өвдөлт нэг намдаж, нэг хүчтэй болж байна гэсэн үг. Мөн энгийн нэг өвдөлт биш ямар нэгэн өвчин туссан бол дуу нь сул уйлна. Нэг ёсондоо тэд хүчгүй болсон тул чанга уйлалгүй, сул дуугаар гиншинэ.

Нойр нь хүрч уйлах: Унтахыг хүсээд уйлж буй хүүхэд нь эвшээж буй мэт зөөлөн уйлж байснаа гэнэт чангарч эхэлнэ. Мөн гараараа нүд болон чихээ үрж тэмтрэнэ.

Тухгүй байдлаас болж уйлах: Живэхээ солиулах, хувцас нь хэт халуун эсвэл хүйтэн байгаа тохиолдолд хүүхдүүд нэг уйлж, нэг болих буюу завсарлагатай уйлдаг.

Гаргаж байгаа дуу чимээ

Австралийн нэрт эрдэмтэн Присцилла Дастан 20 жилийн турш хүүхдийн гаргаж буй дуу чимээг судалж, тэдний юу хүсч ямар чимээ гаргаж байгааг олж илрүүлжээ. Мөн тэрээр шинэхэн хүүхдээ өлгийдөн авсан аав ээжүүдэд зориулан сургууль нээж, хүүхэд тань юу хэлэхийг хүсч байгааг мэдэх боломжийг олгодог байна.

“Нэхх” өлсөж байна – Хэлээ дээд тагнаа руу түлхэж энэ чимээг гаргадаг.

“Эхх” би гулгилаа – Илүүдэл агаар хүүхдийн улаан хойлооноос түрэн, амаар гарах үед ийм чимээ гарна.

“Хэнг” тухгүй байна – Ямар нэгэн зүйл тухгүй байгаа үед хүүхэд хөл гараа хөдөлж, аль чадахаараа тухгүй байдлыг арилгах гэж ороодоно. Харин энэ үед тэдний ам нээлттэй байгаа үед хөдөлгөөнөөс үүдэж, “хэнг” гэх чимээ гарах учиртай аж.

“Овнг” нойр хүрээд байна – Эвшээх үед энэ чимээ тэдний амнаас гарах болно.

Хөдөлгөөн

Нуруугаараа арагшаа нумрах эсвэл савах – 2 хүртэлх сартай хүүхэд хоол идсэний дараа хүүхэд тань арагшаа нумраад байвал тэд цадсан гэсэн үг. Хэрэв хүүхэд хоол идэх бүртээ ийн аашилдаг бол ходоодны үрэвсэлтэй хамааралтай байж болно. Харин таны хүүхэд 2-оос дээш сартай мөн ийнхүү арагш нумардаг бол ядарсан эсвэл ууртай байгаагийн илрэл юм.

Толгойгоо хоёр тийш эргүүлэх – Энэ нь хүүхэд тайван байгаагийн илрэл. Тэд унтахаасаа өмнө эсвэл эргэн тойронд нь танихгүй хүн байгаа үед ийн аашилдаг.

Гараа атгах – Энэ бол тэдний өлссөн гэдгээ илэрхийлж буй нэг хэлбэр юм. Хэрэв та хурдан анзаарч харж чадвал хүүхдээ уйлахаас өмнө хооллож чадна.

Хөлөө өргөх – Тэдний гэдэс өвдсөн эсвэл тухгүй байгаа үедээ хөлөө өргөж, тухтай байрлал олох гэж хичээдэг.

Гараа дээш өргөх – Хүүхэд айсан үедээ гараа дээш өргөж савлуулдаг. Чанга дуу чимээ, гэнэт ассан гэрэл эсвэл цочиж сэрэх үедээ ийн гараа өргөнө.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!