Таны арьсан дээр улаан мэнгэ байдаг уу? Мэнгэ ихэвчлэн бор өнгөтэй байдаг учир бид улаан мэнгийг хараад эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байгаа юм биш биз хэмээн санаагаа чилээдэг. Тийм учраас та бүхэндээ улаан мэнгэний учир шалтгааныг тайлбарлаж, үнэхээр айж эмээх ёстой зүйл үү? эсвэл зүгээр л нэг мэнгэ үү? гэдгийн ялгааг гаргаж өгөхөөр бэлтгэлээ.
Энэхүү мэнгэ нь ихэвчлэн 40-45 насны хүмүүст ажиглагдах боловч цөөн хэдэн тохиолдолд хүүхэд, залууст ажиглагдана. Улаан мэнгэ нь бусад мэнгэтэй л адил ямар нэгэн хор хөнөөлгүй аж. Энэ нь судасны үйл ажиллагаа буруу явагдсаны үр дүнд үүссэн хялгасан судасны жижиг хэсэг бөгөөд голдуу мөр болон цээж хэсгээр үүсдэг.
Зарим хүмүүс улаан мэнгээ авахуулдаг. Гэхдээ энэ нь зөвхөн гоо зүйн асуудлаас болж авахуулдаг. Учир нь улаан мэнгэ нь хоргүй хавдар учир ямар нэгэн санаагаа чилээх асуудалгүй.
Тус улаан мэнгэ буюу хоргүй хавдар үүсэх хоёр үндсэн шалтгаан бий.
- Насанд хүрсэн хүнд
Ихэвчлэн 40 болон түүнээс дээш насныханд ангиома түгээмэл үзэгддэг. Энэ тохиолдолд уг цэг нь интоорын өнгөтэй, жижиг, товгор мэнгэ шиг харагддаг ба бие хэсгээр, гараар, мөн мөрөн дээр голдуу гардаг. Ийм төрлийн ангиома нь насанд хүрэгчдэд арьсны өөрчлөлт болон судасны өөрчлөлтөөр илрэх нь бий.
- Амьдралын буруу хэв маягаас үүдэн бие махбодийн тэнцвэрт харьцаа алдагдах үед
Хэрвээ улаан мэнгэ нь толбо шиг харагдах, мөн түүнээс цусны судас салбарласан мэт үзэгдэж байвал энэ нь элэгний үйл ажиллагаанд асуудал гарсан, мөн судасны эмгэг эсвэл дааврын дутагдалд орсныг илэрхийлдэг.
Хэрэв танд ийм толбо, цэг нэгэнт гарсан, аль эртнээс байсан боловч гэнэт түүний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөж, цус гарч эхэлсэн бол эмчид заавал хандахыг зөвлөе.
Ер нь энэхүү улаан мэнгэнээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэртэй эрүүл хооллолт юм. Шингэнийг хангалттай хэмжээгээр ууж, эрдэс аминдэмтэй хүнс тэр дундаа чанартай загасны мах, авокадо болон оливын тосыг түлхүү хэрэглэх шаардлагатай.