Үрчлээсийг тэнийлгэж, таныг улам залуухан харагдахад туслах жүржийн зөөлөн эдээр бэлтгэсэн маск

Таны арьс үрчлээс үүсч, өнгө зүсээ алдаж гундаад байна уу? Энэ нь та арьсандаа анхаарал бага хандуулж байгаагаас үүдэлтэй юм. Нар салхинд гарахдаа нарны тос түрхдэггүй, сайтар угааж цэвэрлэдэггүй, сайн чийгшүүлдэггүй зэргээс болж, арьс суларч, үрчлээс үүсч эхэлдэг. Гэхдээ одоо та харамсаж, өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь та бүхэндээ бид гундсан арьсыг сэргээх нэгэн маскыг танилцуулж байна. Үүний гол орц нь жүрж юм.

Энэхүү жүржтэй маск нь тослог, хуурай, холимог гээд бүх арьсанд гайхалтай зохицдог гэдгээрээ онцлог юм.

Жүрж нь:

  • Арьсанд хоёр дахь амьдралыг өгч, үрчлээсийг арилгах С витаминаар баялаг
  • Арьсны угт хүрч, ашиг тусаа үзүүлдэг
  • А, Н, В9 зэрэг витаминыг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь арьсыг чийгшүүлж, өнгөлөг харагдуулна

Маск бэлтгэхэд шаардлагатай орц:

  • Жүржний шүүс, зөөлөн эдийн хамт – 50 мл
  • Цэвэр тараг – 3 халбага
  • Зөгийн бал – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо хольж, сайтар хутгана. Үүнийгээ угааж цэвэрлэсэн арьсандаа түрхэж, 10 минутын дараа угаахад хангалттай. Тэр дороо л арьс тань цайрч, зөөлөрсөн нь мэдэгдэх болно. Харин үүнийг долоо хоногт 1-2 удаагийн давтамжтай хэрэглэснээр, үрчлээс бүдгэрч, арьс гэрэлтэж эхэлнэ.

Анхаарах зүйлс:

Маскаа нүүрэндээ түрхэхээс өмнө бугуйндаа түрхэж шалгаарай. Энэ нь тус маск таны арьсанд харшлах эсэхийг шалгаж буй хэрэг юм. Мөн маскаа нүүрэндээ 10-аас дээш минут байлгаж болохгүй. Таны сонгосон жүрж шинэхэн байх хэрэгтэй төдийгүй ямар нэгэн чихрийн хольцгүй тараг ашиглана.

Мөн та жүржийн шүүс ашиглаж, арьс чангалах мөс бэлтгэж болох юм. 2 ширхэг жүржийн шүүсийг шахаж, үүнийгээ хөлдөөж мөс бэлтгээрэй. Өглөө боссон даруйдаа мөсөөр нүүрээ арчиж, арьсаа чангалж, үрчлээсээс салж болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!