Биднийг алмайруулсан Диснейн хүүхэлдэйн киноны 20 баримт

Дуртай киногоо олон дахин давтаж үзэх бүрийд шинэ шинэ зүйлсийг анзаарч, киног ямар нарийн хийдэг болохыг бид мэдэж авдаг шүү дээ. Өнөөдөр та бүхэндээ хүүхэлдэйн кинон дээр гардаг маш жижигхэн боловч чамин нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Үүнийг нууц хэмээн нэрлэх нь зохимжтой биш ч гэлээ, бидний анзааралгүй үлдээсэн болоод энгийн нүдээр ганц удаа үзэхэд үл ажиглагдах учир ийн тодорхойллоо. Одоо хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

2012 онд дэлгэцнээ гарсан “Brave” хүүхэлдэйн киноны гол баатар охин нум сум харвахдаа хацраа нимгэн зүсч байгааг тод дүрсэлсэн байдаг. Харин та үүнийг анзаараагүй л болов уу.

“The Boss baby” хөгжилтэй, хайр хүрэм хүүхэлдэйг та үзэж байсан уу? Тус киноны гол дүр Тим хүү ах болох үед түүний футволк дээрх 1 гэсэн тоо 2 болж өөрчлөгддөг. Энэ нь хүүг аав ээжийнхээ хамгийн хайртай, 1-т хайрладаг байсан хүүхэд байхаа больж, 2 руу шилжиж байгаа гэх утгыг илэрхийлсэн байна.

Хүн бүхний сайн мэдэх алдарт “The Lion King” буюу “Араатны хаан арслан” кинон дээр Зазу “Нэг л өдөр Соривт хүмүүсийн хөл дор хэвтэх, хивс болж хувирна даа” хэмээж байсан нь “Геркулес” хүүхэлдэйн кинон дээр биелэлээ олдог.

1995 онд нээлтээ хийсэн “Toy story” хүүхэлдэйн кинон дээр Вүүди, Базз хоёр сахилгагүй чөтгөр Сидийн гэрт ороход тэдний хивсний хээ нь алдарт аймшгийн кино “Shining” дээр гардаг хивстэй яг адилхан байдаг.

Араатны хаан арслан кинон дээр Симба өт барьж идэхдээ, чигчий хуруугаа дээш өргөдөг. Энэ нь өөрийгөө хааны удам угсааны хүн гэдгээ илтгэж буй нэгээхэн хэлбэр байсан аж.

“Бяцхан лусын дагина” кинон дээр Ариэл ханхүү Эрикийг аврахад нарны туяанаас болж, Ариэлийн үс хар бараан өнгөтэй харагддаг. Харин сүүлд хорон санаат Урсула өөрийгөө Ариэл болгон хувиргахдаа ханхүүгийн хамгийн анх харж байсан гүнжийн дүрийг бүтээж, хар үстэй болдог.

Анастасия (1997) хүүхэлдэйн дээр тэрээр эзэнгүй ордонд бүжиглэх бөгөөд шалан дээр зөвхөн түүний дүрс ойн харагдах нь, тус газарт байсан цор ганц бодит хүн нь Анастасия байсан гэдгийг харуулж байгаа юм.

Алдарт Шрек хүүхэлдэйн киноны 3-р ангид Фиона аавынхаа хөшөөг морины бөгсөнд наалдуулж буюу үнсүүлэхэд нууц хаалга нээгдэж байсныг та харсан уу?

“Ratatouille” хүүхэлдэйн дээр бяцхан харх дээвэр дээрээс уурласан эхнэрээ үнсэж тайтгаруулж байгаа залууг хардаг. Үүний дараа уурлаж бухимдсан Колетийг тайвшруулахын тулд Лингүйнээр түүнийг үнсүүлдэг байна.

Геркулес хүүхэлдэйн кинон дээр Зевсийн хөшөө Геркулестэй уулзсаны дараа нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг.

Хүн бүхний хайртай дүр болох “Up” киноны Карлын сэтгэл санааны байдлаас хамаарч, киноны өнгө өөрчлөгддөг аж. Үнэхээр сонирхолтой биш гэж үү?

Тоглоомын түүх киноны 1-р ангид гардаг хорон санаат, сахилгагүй Сид, тус киноны 3-р ангид хог ачигчын дүрээр хальт үзэгдээд өнгөрдөг.

“Finding Dory” киноны нэг хэсэгт самхорхойн уут л ганцаараа цэвэрхэн, ус нь тунгалаг харагддаг. Учир нь самхорхой нь бактер иддэг учир усаа тэр дор нь цэвэршүүлсэн байх нь.

“Zootopia” дээр гардаг хоёр өхөөрдөм зааны тугалыг та анзаарснуу? Тэд Анна болон Элсагийн хувцсыг өмсчихсөн байна.

Геркулес болон Мег нар хамтдаа цэцэрлэгээр алхаж байгаад, Мег хайрын суманд хатгуулдаг хэсгийг санаж байна уу? Энэ нь Мег, Геркулест дурлаж, хайрлаж байсныг илэрхийлэх нэгэн тэмдэг байжээ.

Элсагийн мөсөн цамхгийг санаж байгаа биз дээ. Энэ нь түүний сэтгэлийн хөдөлгөөнөөр өнгөө хувиргадаг аж. Түүнийг аз жаргалтай байх үед цэнхэр, айсан үед улаан, ууртай үед шар болгож өнгөө хувиргадаг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!