Даршилсан байцаа хийх арга

Байцааг хүний эрүүл мэндэд хэчнээн тустай болохыг та ч бас сайн мэдэх биз ээ. Үүнийг бид хоолондоо хийж, өдөр тутамдаа идэж хэрэглэдэг. Харин байцааг дангаар нь идэх бус, даршилж идэх нь илүү ашиг тустай бөгөөд таны хийж байгаа хоол бүрийг амин дэмээр тэтгэж, байгалийн эм мэт болгох юм.

Тиймээс байцааг даршлах аргыг мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ байцааг хэрхэн даршлах аргыг хүргээд зогсохгүй энэ нь бидний эрүүл мэндэд чухам ямар нөлөөтэй болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

Орц:

  • Байцаа – 1 ширхэг
  • Кошер давс – 2 халбага

Хийх арга:

  •  Эхлээд байцаа хэрчих мод, хутга болон хийх шилэн саваа сайтар угааж ариутгах хэрэгтэй. Гараа ч мөн сайн угаагаарай. Эс бөгөөс хаалттай орчинд нэвтэрсэн бактер амархан үржиж, таны амттай даршилсан ногоог хор болгож мэдэх юм.
  • Байцаагаа нарийн нимгэн хэрчиж бэлтгээрэй.
  • Хэрчсэн байцаагаа том саванд хийж, дээр нь давсаа цацаарай.
  • Одоо давсаа байцаандаа шингээж, гараараа базаж, тараана. Эхэндээ танд давс нь хангалттай биш мэт санагдаж болох ч, байцаанаас шүүс ялгарч, зөөлрөөд ирэхэд давс нь сайн нэвчиж, сайхан үнэр гаргана. 5-10 минут байцаагаа базаарай.
  • Байцаагаа бэлтгэсэн шилэндээ савандаа бага багаар хийж, дээрээс нь гараараа дарж, шүүсийг нь гарган агшаана. Дээр нь ахин байцаагаа хийж, мөн л дарж энэ маягаар үлдсэн байцаагаа хийж дуусгана.
  • Цэвэрхэн чулуун эдлэл авч, байцаагаа ахин нэг дээрээс нь сайн дараад, таглаарай. Тагны завсраар агаар орохгүй байхаар бодолцож сайтар таглах ёстойг анхаар.

  • Ингээд 3-4 цагийн дараа ахин байцаагаа дарж шүүсийг нь гаргаад таглана. Мөн ахин 4-5 цагийн дараа дарж шүүс гаргаад таглаарай.
  • Ингээд 24 цагийн дараа даршилсан байцаа нь хангалттай шүүстэй биш байвал 1 халбага давс, аяга ус хийгээд таглаарай.
  • Даршилсан байцаагаа 3-10 хоног нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална. Та өдөр бүр байцаагаа шалгаж, илүүдэл шүүс гарч ирсэн эсэхийг хараарай. Ингээд 3 өдрийн дараа гэхэд та байцаагаа онгойлгож, хоол хүнсэндээ хэрэглэж болох бөгөөд энэ нь хангалттай сайхан амттай бас шим тэжээлтэй болсон байгаа. Хэрэв та үүнээс ихийг хүсч байвал илүү удаан байлгаж ч болно.
  • Даршилсан байцаанаас хөөс дээш гарч ирсэн байвал энэ нь байцаа бүрэн утгаараа, зөв зүйтэй даршлагдсан байна гэсэн үг.

Даршилсан байцааны ач тус:

  • Хоол боловсруулах системийг сайжруулна
  • Энергийн түвшинг нэмэгдүүлнэ
  • Дархлааг сайжруулна
  • Үрэвслийг бууруулна
  • Ясыг бэхжүүлнэ
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
  • Арьс болон харааг сайжруулна

Та даршилсан байцаагаа төрөл бүрийн хоолтой хамт хэрэглэж болох бөгөөд энгийн байцаанаас хэд дахин илүү ач тусыг хүртэх болно.