Мэргэжлийн тогооч шиг хоол хийдэг болоход туслах залиуд

Хоол бэлтгэх нь тэр чигтээ урлаг. Гал тогоонд өнгөрүүлэх цагаа үр бүтээлтэй байлгаж, амттай хоол бэлтгэхийн тулд таны сурч авах хэрэгтэй хэд хэдэн аргууд гэж бий. Харин тэдгээр аргуудыг яг одоо та бүхэндээ хүргэж байна.

Өндгийг шинээр хадгалах

Өндгийг шинээр нь удаан хадгалахын тулд хөргөгчинд хийхээсээ өмнө гадуур нь ургамлын тос түрхээрэй.

Чанасан өндгийг хурдан хальслах

Өндөг хальслах олон аргууд байдаг. Тэр дундаас хамгийн хялбархан аргыг зааж өгье. Чанасан өндгөө гаргаж аваад, цохиж хальсыг цуулаарай. Дараа нь хүйтэн усанд хийгээд хэсэгхэн байлгаад, хальслаад үз. Маш амархан хальслагдах болно.

Нимбэгний шүүс гаргаж авах

Танд хэдхэн дусал нимбэгний шүүс хэрэгтэй байгаа бол нимбэгийг голоор нь зүсэх шаардлагагүй. Нимбэгийг шүдний чиглүүлээр хатгаж, нүх гаргаад, базаж шаардлагатай хэмжээний шүүсээ аваарай.

Норсон чипсийг хатаах

Чипсээ тавган дээр тавиад, богино долгионы зууханд хийгээд 30 секунд эргүүлээрэй. Ингэснээр таны чипс эргээд шаржигнасан болох юм.

Төгс өндөг шарах

Дугуй дугуй таг ашиглаж болохоос гадна цагираг хэлбэртэй том сонгиноор ч хийж болох юм. Үүнийгээ хайруулын тавган дээр тавиад, дотор нь өндгөө хагалж хийнэ. Өндөг шараглаж, биетэй болох үед тагаа аваарай.

Улаан лоолийг тогтоох

 

Хачиртай талх, бургер хийхдээ улаан лоолийг нимгэн хэрчээд, гахайн утсан маханд боож байгаарай. Ингэснээр идэх явцад улаан лооль гулсаж унахгүй.

Хүнсний скочийг хадгалах

 

Хүнсний скоч юм бүхэнд очиж наалдаад биегүй хэцүү байна уу? Тэгвэл үүнийг хөргөгчинд хадгалж байгаарай.

Авсаархан хоолны амтлагчний сав

Хөдөө гадаа явахаар бол хоол амтлагчаа хаана юунд хийх вэ гээд л хэцүү байдаг уу? Тэгвэл үүнийг жижиг чихрийн саванд хийчихэж болох юм. Асгарахгүй, зөөвөрлөхөд хялбар, амархан нээгдэж хаагдана.

Бейкон хөлдөөх

Бейкон хөлдөөх төвөгтэй байдаг. Бүгд нэг дор наалдчих гээд, дараа нь цэвэрхэн салгаж авна гэдэг боломжгүй. Тэгвэл та одооноос бейконоо хөлдөөхдөө калькин цаас ашиглаарай. Цаасаа ийн нугалж, завсар бүрт нь бейконоо хий.

Ногоон өнгийн хүнсний ногоо, ургамлын шинэ хэвээр хадгалах

Навчит хүнсний ногоогоо угааж хатаана. Дараа нь уутанд хийгээд, агаар оруулж байгаад амыг нь боогоорой. Ингэж хадгалснаар удаан хугацаанд шинээрээ байх болно.

Махны мод гулсахаас сэргийлэх

 

Махны модоо гулсахаас сэргийлэхийн тулд доор нь алчуур тавьж байгаарай.

Хоолоо богино долгионы зууханд халаах

Хоолоо богино долгионы зууханд халаахдаа гол хэсэгт нь зай гаргаарай. Ингэснээр хоолны бүх хэсэг гүйцэт сайн хална.

Махны модны зөв хэрэглээ

Махны модыг одооноос ингэж ашиглаж байгаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!