25 нас хүрээд заавал хийж эхлэх ёстой зүйлс

Залуу нас, гоо үзэсгэлэн гэх үгс үргэлж хамт явдаг. 25 нас хүрээд хүний арьсны булчин суларч эхэлдэг тул, арчлахгүй орхичихвол эрт хөгширч, үрчлээс сууж, наснаасаа овортой харагдах аюултай байдаг билээ. Бүсгүй та 25 нас хүрсэн бол, өөрийгөө маш их анхаарч, өөрийгөө арчлах шаардлагатай. Ингэж байж л үзэсгэлэнт төрхөө хадгалж, залуухан харагдаж чадах юм. Харин чухам юу юун дээр анхаарч, яаж өөрийгөө арчлах талаар зааж өгье.

Өөрийгөө хайрла

25 нас хүрлээ гээд гэнэт сэвхээ лазердуулж, давхраа оёулах хэрэгтэй гэсэн үг биш. Харин ч та хангалттай ухаан суусан, амьдрал үзсэн тул өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөрийгөө арчилж тордож байхад л хангалттай. Арьсаа илүү эрүүл байлгаж, натурал хөнгөн будалт хийгээд өөртөө итгэлтэй алхаарай. Та л өөртөө итгэлтэй байхад хэн ч таныг доош нь татаж, өөлж гоочилж чадахгүй.

Арьсаа чийгшүүл

Арьсанд хамгийн чухал зүйл бол чийгшил. Үүний тусламжтайгаар та үрчлээс үүсэх, эрт арьс хөгшрөх зэргээс сэргийлж чадах юм. Их хэмжээний ус ууж, арьсандаа ч чийгшүүлэх үйлчилгээтэй мистийг цацаж өгч байгаарай. Дотроосоо болон гаднаасаа өөрийгөө чийгшүүлж байхыг өдөр тутмын хамгийн чухал ажил болгох хэрэгтэй шүү.

Арьсандаа бүү хүр

Хүний арьс гэдэг тун эмзэг. Ялангуяа нас ахих тусам арьс улам бүр эмзэг болж ирдэг. Тиймээс 25 хүрсний дараа зарим нэг зуршлыг өөртөө суулгаж өгөх хэрэгтэй. 

  • Шаардлагатай биш бол нүүрэндээ гараараа бүү хүр
  • Гар тань цэвэрхэн байсан ч хамаагүй нүдээ нухлаж, нүдээ ухаж болохгүй
  • Торгон дэр дэрлэ. Дэрний уутаа 7 хоногт 1-2 удаа угаа
  • Гар утасны дэлгэцээ тогтмол арчиж цэвэрлэ. Хэтэрхий нүүрэндээ нааж ярих хэрэггүй.

Арьсаа нарнаас хамгаал

Нар бол таны арьсны хамгийн том дайсан. Тиймээс өдөр бүр нарны тос түрхэж, нар салхинаас арьсаа хамгаалаарай. Энэ нь таны хийж чадах ганц хамгаалалт юм. Мөн зуны улиралд гадагш гарахдаа үргэлж нарны шил зүүж хэвшээрэй.

Муу зуршлаа хая

Өнгөрсөн жилүүдэд хангалттай зугаацаж, найз нөхөдтэй шоудсан биз дээ? Одоо харин өөрийгөө өөрчлөх цаг иржээ. Эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө үргэлж цэнгээний газар оръё, үүр цайтал шоудъя гэдэг найзуудыгаа өөр зүйлд уриалж, цагийг зөв боловсон өнгөрүүлж байгаарай. Өглөө шартаж хэвтэхийн оронд ууланд алхаж, өдөр гиюүрч суухын оронд дугуй унаж, орой хөгжилдөж цэнгэхийн оронд арьсаа арчлаад эртхэн амарч, зөв хэмнэлд ороорой.

Арьсаа цэвэрлэ

Яаж ч залхуурч ядарч байсан гэсэн оройдоо будгаа арилгаж, нүүрээ цэвэрлээд, чийгшүүлэх тосоо түрхэж байх хэрэгтэй. Өдөр алгасахгүй өгөх арчилгаа, цэвэрлэгээ нь арьсыг улам бүр гоёмсог, эрүүл байхад тусална. Нүүрний будгаа арчиж цэвэрлэсний дараа заавал хөөсөн угаагчаар угаана. Ингэж байж л арьс гүйцэт цэвэрлэгдэх учиртай.

Чанартай гоо сайхны бүтээгдэхүүн сонго

Нүүрэндээ хүргэх гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Найрлаганд нь юу багтаж байгаа, хэр чанартай гэх зэргийг үндэслэж, бүтээгдэхүүн сонгоно. Мөн үүнийгээ зөв зүйтэй хадгалж, тууштай хэрэглэх ёстой. Үүнээс гадна нүүр будгийн багс, пролоноо тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй мартуузай.

Зөвхөн нүүрний арьс гэлтгүй арьсаа бүхэлд нь арчил

 

Хүзүү бол гарны арьс хүний насыг тодорхойлдог гэдэг. Нүүр нь хэчнээн толигор байсан ч, хүзүү болон гар нь үрчлээтэй бол та нас ахисан нэгэн мэт харагдана. Тиймээс марталгүй хүзүү болон гараа арчилж, тос түрхэж, гуужуулж, маск тавьж, арчилж байгаарай.

Үсэндээ анхаарал хандуул

Үс арчилгаа мөн ч адил чухал. Эрт бууралтах, үс унаж шингэрэх, салаалж гэмтэх зэрэг асуудлаас сэргийлэхийн тулд үсээ ч мөн арчлах хэрэгтэй.

  • Хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн, үр тариа, түүхий ногоог түлхүү оруулаарай, ингэснээр таны үс эрүүл харагдах болно.
  • Үсний сэнс, индүү зэргээс аль болох татгалзаарай.
  • нарнаас үсээ хамгаалж малгай өмсөж байгаарай.
  • Өндөг ашиглаж, үсэндээ маск бэлтгээрэй. Өндгийг үсэндээ түрхэж, 20 минутын дараа угааж арилгана. Энэ нь хуйханд амин дэм, уураг өгч, үсийг эрүүл байхад туслах юм.

 

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!