Таныг сэтгэл татам бус болгодог шинж чанарууд

Сэтгэл татам болон сэтгэл татам бус хүн гэж байдаг. Та хэчнээн үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй нэгэн байсан ч танд хүмүүс татагдахгүй, таниас дөлж зугтаад байна уу? Тэгвэл энэ нь шалтгаантай. Өнөөдөр та бүхэндээ бид бүгдийг сэтгэл татам бус харагдуулдаг шинж чанаруудыг хуваалцаж байна.

Стресс

Эмэгтэйчүүдийн биед кортизол даавар их хэмжээгээр ялгарч, стрессдэж бухимдах нь тэдний сэтгэл татам чанарыг үгүй хийдэг. Ялангуяа үргэлж уурлаж явдаг бүсгүйчүүдэд татагдах эр хүн тун ч ховор.

Шударга бус байдал

Өөрийн үнэн төрхөө нууж, дүр эсгэдэг хүмүүс цаанаасаа сэтгэл татам чанар нь байхгүй болчихсон байдаг. Бусдад таалагдах гэж хичээх тусам хүмүүс тэднээс дөлж зугтдаг.

Биеийн хэлэмж

 

 

АНУ-ын дөрвөн их сургуулийн эрдэмтэд гараа зөрүүлж суух, бөгтийж явах, хөлөө ачих гэх мэтээр биеэ барьсан байдалтай байх нь сэтгэл татам чанарыг үгүй хийдэг болохыг тогтоожээ.

Залхуурал

Залхуу хүнд хэн дуртай байх билээ дээ. Харин ч хичээнгүй зан гаргаж, урагш тэмүүлж амьдардаг нэгэнд хүмүүс татагддаг.

Хэтэрхий жаргалтай царайлах

Хэтэрхий их инээдэг залуучуудад эмэгтэйчүүд дургүй байдаг болохыг судлаачид тогтоосон. Харин даруу инээмсэглэл төрхөөр өөрийгөө чимсэн залуу хамгийн дур булаам байдаг гэнэ шүү.

Хэтэрхий бардам

Өөрийгөө хэт өндрөөр үнэлж, агаарын амьтан мэтээр аашлах нь хүмүүсийг өөрөөсөө холдуулах нэгээхэн шалтгаан болдог. Залуус ч тийм бүсгүйг төдийлөн сонирхдоггүй.

Хошин шогийн мэдрэмжгүй

 

Хошин шогийн мэдрэмжтэй байх нь ямар ч хүнийг сэтгэл татам болгодог. Харин энэ танд байхгүй бол хүмүүсийг өөртөө татна гэдэг бэрх болж ирнэ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!