Таныг гарцаагүй хувь тавилан байдаг гэдэгт итгүүлэх гайхалтай түүхүүд

Та хувь тавиланд итгэдэг үү? Та итгэдэггүй гэж хариулсан ч, таныг яах аргагүй өөртөө итгүүлж чадах тохиолдлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Үнэхээр хачирхалтай боловч сэтгэл уяраам эдгээр түүхүүд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бид хүүхэд байхдаа их ойр дотно найзалдаг байсан. Нэгэндээ их хайртай байсан гэхэд болно. Гэсэн ч манайх нүүгээд бид холбоо тасарсан. Харин 20 жилийн найзынхаа үдэшлэг дээр дахин таарцгааж, тэр цагаас болзож эхэлсэн юм.

Эхнэр бид хоёр 10 настайдаа яг ижил газар очиж амарч байсан юм билээ. Харин бид 30 насандаа танилцаж, гэр бүл болцгосон

“Бид гэрлэснийхээ дараа хуучны зургуудаа хамтдаа үзэж, цэгцэлсэн юм. Гэтэл хамгийн хачирхалтай нь би багадаа эхнэртэйгээ хамт парк дээр зургаа авахуулж байсан юм байна лээ. Тэр үед л хувь тавиланд итгэж, учрах ёстой л байж дээ гэж бодсон”

Ангийн үдэшлэг дээр хамт бүжиглэж байсан бандитайгаа 10 жилийн дараа хуримаа хийчихээд, хуримын бүжиг хийж байна гэж хэн санах билээ

Хөгжмийн наадам дээр эхэлсэн хайр, 48 жилийн дараа ч хэвээрээ байна

Багаасаа нөхөрлөж, нэгнээ хайрласан. Бидний хайр огтхон ч хөрөөгүй

Төрсөн цагаасаа нэгнээ мэдэх хүмүүс. Бид яг л хамт байхаар заяагдсан мэт санагддаг

Би Канадаас, харин тэр Францаас Тайландад амрахаар ирсэн байсан. Бид тэнд учирч, тэр цагаас хойш нэгнээсээ холдоогүй

 

“Анх хамаатныхаа хуриман дээр түүнтэй таарсан юм. Анхны харцаар дурлачихсан. Гэсэн ч холбоо барьж чадалгүй явсаар 8 жилийн дараа ахин таарсан нь найзын маань хурим байсан. Тэр цагт ахин түүнийг алдаж болохгүйг ухаарч сэтгэлээ илсэн юм. Одоо бид хамт байгаа”

Бага ангидаа найзалдаг байсан юм. Гэсэн ч холбоо тасраад 20 жил болсон. Нэгнээ мартчихсан байсан ч хувь заяаны төөргөөр ахин учирч, нэгэндээ дурлаж, хуримаа хүртэл хийсэн

Аав ээжийнхээ найзуудын хуриманд ингэж оролцож байсан бяцхан хүүхдүүд одоо өөрсдийн хуримаа хийж байна

2014 оны хавар би элэгний хагалгаанд орсон юм. Харин донор болсон бүсгүйг би танихгүй. Гэтэл 3 жилийн дараа нэг бүсгүйтэй танилцаж, болзож эхэлсний дараа түүнийг миний донор байсныг мэдсэн

10 жилийн өмнө би ангийнхаа тэнэг бандид дурласан юм. Тэр үед би 15 настай байсан. Харин одоо би 25 настай, бас тэр миний нөхөр болсон гэхдээ одоо ч тэнэг хэвээрээ

Твиттер дээр амьтны хүрээлэн орох тасалбар асуугаад л заяаны ханьтайгаа учирсан даа

Хуримаа хийснийхээ дараа би нөхөртэйгээ хамт цэцэрлэгт явж байснаа мэдсэн

2 болон 4 настайдаа аав ээж минь хөршүүд байсан юм. Одоо тэдний хуримын 25 жилийн ой болж байна

Ахлах сургуульд байхдаа би хөлбөмбөгийн тамирчин, харин миний гэргий хөгжөөн дэмжигч охин байсан. Харин одоо бид хамтдаа олон жилийг өнгөрүүлжээ

 

 

Манай ангийн хүүхэд энэ зургийг биднийг үерхэж эхлэхээс өмнө зурчихсан байсан

 

Бид болзооны аппликейшнээр анх танилцсан гэж боддог байсан ч, цэцэрлэгт хамт явдаг байсан юм байна лээ

 

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!