Үс тань хагтаад, угаагаад ч арилахгүй байна уу? Хаг үүсэх шалтгаан болон хагнаас салах аргууд

Үс хагтах бол тун ч бэрх асуудал. Хагнаас салах гэж хичээх тусам нэмэгдээд байгаа мэт санагддаг. Чухам яавал хагнаас салж чадахаа ч хүмүүс сайн мэддэггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Үс хагтахад хүргэдэг бидний буруу зуршлуудыг мэдэж аваад, засаарай.

Үсээ хэт их угаадаг

Өдөр бүр үсээ угаах нь хуйхыг хуурайшуулж, хаг үүсэхэд хүргэдэг. 2,3 өдөрт нэг удаа үсээ угаахад тохиромжтой гэж үздэг бөгөөд танд үсэндээ ингэж сургавал хагнаас айх хэрэггүй болох юм.

Ангижруулагч хэрэглэдэггүй

Шампунь ашиглаж, үсээ угаах үед бохирдол, шороо тоосыг цэвэрлэхээс гадна байгалийн гаралтай өөх тосыг хуйхнаас арилгадаг байна. Харин үүнийг нөхөхийн тулд танд ангижруулагч хэрэгтэй юм. Энэ нь таны үсэнд амин дэм, тэжээллэг бодис нэмж, үсний гялалзах байдлыг нэмэгдүүлж, хэт хуурайшихаас сэргийлдэг.

Үсээ сайн зайлдаггүй

 

Үсээ дутуу зайлснаас болж, хуйханд наалдаж үлдсэн шампунь, бохирдол нь хуйхнаас ялгарах тостой нэгдэж, хаг үүсгэдэг. Энэ нь энгийн нэг хаг бус арилгахад хамгийн төвөгтэй хагийг бий болгоно.

Үсээ хэт их самнадаг

Үсээ өдөрт 2-оос дээш удаа самнахад л хаг үүсэх нөхцөл бүрдэнэ. Саманд наалдсан бохирдол хуйхнаас очиж, хаг бий болох юм.

Хагны эсрэг шампунь хэрэглэдэггүй

Шампунь олон төрөл бөгөөд ямар зориулалттайгаас хамаарч найрлага нь өөрчлөгддөг. Тиймээс та хагтай бол хагны эсрэг шампунь хэрэглэх ёстой. Үсээ ургуулмаар байвал үс ургуулах шампунийг хэрэглэнэ.

Үсээ их гэмтээдэг

Үсний сэнс, индүү, лак гээд үсийг гэмтээж болох бүхнийг хэрэглэдэг үү? Тийм бол та яагаад үс тань хагтаад, хагнаасаа салахгүй байгааг гайхах шаардлагагүй.

Хэт их стресс

Стрессдэх үед дархлаа сулрахх бөгөөд энэ нь тослог, мөөгөнцөр, малассези үүсэхэд түлхэц болно. Хэрэв та гэнэт их хэмжээгээр хагтаад байгаа тухайн өдрүүдэд юу болсныг эргэн санаж, стресс бухимдалтай байсан эсэхээ тунгаа. Тийм бол одооноос сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээгээрэй.

Хэт их чихэрлэг зүйл иддэг

Сахар нь таны биед дааврын тэнцвэргүй байдлыг бий болгосноор үсний эрүүл мэндэд нөлөөлдөг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг тул булчирхай нь илүү их тос ялгаруулж эхэлдэг. Таны хоолонд амттай зүйлс их хэмжээгээр багтдаг бол яагаад хагтаад байгаа юм бол гайхах шаардлагагүй.

Үсээ чийгшүүлдэггүй

 

Хуйх хуурайшиж загнаж эхлэхэд хаг хэдийн бий болчихсон байдаг. Тиймээс хагнаас сэргийлэхийн тулд үсний тос түрхэж, маск тавьж, үсээ арчлах хэрэгтэй. Хуйхаа хангалттай чийгшүүлж байж л хагнаас хол байх бүрэн боломжтой болж ирнэ.

 

 

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!