Хүнсний материалыг хэрхэн бэлтгэж байгаагаас хамаарч, калорын хэмжээ өөрчлөгддөг

Хүнсний бүтээгдэхүүнүүд тогтсон калоритой байдаг. Харин тухайн хүнсийг хэрхэн бэлтгэж байгаагаас хамаарч, калор буюу илчлэг нь өөрчлөгддөг байна. Үүнийг мэддэг байх нь хамгийн чухал. Учир нь ингэснээр бид хоолоо хүнсээ зөв бэлтгэж иддэг болох төдийгүй калороо зөв тооцоолж чадна. Одоо хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Нухсан төмс, шарах шүүгээнд шарсан төмс, тосонд шарсан төмс

Төмсийг чанаж, шарж болгож хэрэглэх нь хэвийн калорын хэмжээг нь 30 хувиар нэмэгдүүлдэг. Ялангуяа тосонд шарах нь төмсний илчлэгийг их хэмжээгээр ихэсгэнэ.

Шарах шүүгээнд жигнэсэн үхрийн мах, гриллдэж шарсан үхрийн мах

Хэрэв та үхрийн махыг зөв аргаар шарах шүүгээнд жигнэж идэж чадвал, чанасан тахианы махнаас ч бага хэмжээний калорыг биедээ авах боломжтой. Нэг ёсондоо турах хүсэлтэй дэглэм барьж байгаа бүсгүйчүүд маань үхрийн жигнэсэн мах идэж, тансаглаад турж чадна гэсэн үг. Харин шарсан махны тухайд мэдээж харьцангуй их калортой болсон байгаа.

Чанасан тахиа, гриллдэж шарсан тахиа, тосонд шарсан тахиа

Чанасан болон гриллдэж шарсан тахианы махны калор бараг л адилхан. Харин тосонд шарсан тахианы мах харьцангуй их илчлэгтэй болно. Хэрэв та бага илчлэг авахыг хүсч байвал тахианы махны арьсыг идэх хэрэггүй.

Чанасан, шарсан, амталсан, крем соустай мөөг

Чанаж бэлтгэсэн мөөг нь хуурч шарсан мөөгнөөс ойролцоогоор 3 дахин бага калортой байдаг.

Амталж даршилсан мөөг ч мөн адил маш бага хэмжээний калор агуулах бол, кремэн соустай мөөг нь амт сайтай ч гэлээ, маш их калортой болж ирнэ.

Агшаасан будаа

Будааг хэрхэн агшааж байгаагаас хамаарч, калор нь дагаж өөрчлөгдөнө. Дэглэм барьж байгаа хүмүүс будааг тусгай аргаар агшааж, илчлэгийг нь бууруулдаг. Усаа буцалгаад, 1 халбага кокосын тос хийж, тал аяга будаа хийнэ. 40-50 минутын дараа будаа агшиж болоход нь хөргөөд, хөргөгчинд хийж 12 цаг байлгаарай. Ингээд будаагаа идэхдээ бага зэрэг халаагаад идэж болно. Энэ аргаар будаагаа бэлтгэхэд энгийн агшаасан будааны илчлэгээс 2-3 дахин бага болсон байдаг.

Жигнэсэн болон шарсан лууван

Лууванг түүхийгээр нь эсвэл 2 минут буцалгасны дараа идэхэд хамгийн тохиромжтой. Калор багатай, шим тэжээлтэй байдаг. Харин шарж, хуурсны дараа лууван нь ашигт чанараа алдаж, калор ч нэмдэг.

Энгийн талх болон шарсан талх

Энгийн цагаан талх нь төрөл бүрийн үртэй, хар талх зэргээс илчлэг багатай байдаг. Харин талхыг шарж бэлтгэснээр калор нь харьцангуй нэмэгдэнэ.

Энгийн гадил болон хатаасан гадил

Гадил нь энгийн үедээ 89 ккал байх бол, хатаасан гадил нь үүнийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц калортой байх аж.

Савласан сүү болон буцалгасан сүү

Буцалгасан сүү нь илүү их тослогтой байдаг учир калор илүү ихийг агуулдаг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!