Чихний Шен Мен цэг: үүн дээр дараад олон арван өвчнөөс салж чадна

“Шен Мен” буюу “Диваажинд хүрэх хаалга” хэмээх цэгний тухай сонсож байсан уу? Энэ нь чихний омгийн дээд хэсэгт байрлах цэг юм. Хятадын уламжлалт анагаах ухаанд тус цэгийг Шен Мен хэмээн нэрлэдэг байна.

Энэхүү цэг дээр дарж иллэг хийснээр:

  • Стресс, сэтгэлийн зовнил арилна
  • Мэдрэлийн системийг бэхжүүлж, нойргүйдлийг анагаана
  • Толгойн өвчнийг намдаана
  • Харшлаас салахад тусална
  • Дархлааны системийг бэхжүүлнэ
  • Хүч чадлыг нэмэгдүүлнэ
  • Тамхинаас гарахад тусална

Хэрхэн иллэг хийх вэ?

  • Шен Мений цэгэн дээр дарж, хуруугаар имэрч иллэг хийнэ.
  • Ойролцоогоор 1 минут хийхэд хангалттай.
  • Өдөрт хоёр удаа хийж байгаарай. Ингэснээр та гайхалтай үр дүнд хүрэх болно.

Энэ цэгт иллэг хийх нь никотин ба мансууруулах бодисын донтолттой тэмцэх маш сайн арга юм. Тус цэгийг тогтмол илэх нь эрүүл мэндээ хадгалахаас гадна тамхинаас гарахад тусалдаг. Та энэхүү дасгалыг ажлын байранд дээрээ, машинд түгжирч явахдаа, хэн нэгнийг хүлээж гадаа зогсохдоо, гэртээ зурагтаа үзэж байхдаа ч хийж болох учир хамгийн гол нь тууштай хийгээрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!