Таныг хоол идэхээс илүүтэй хоол хийх урлагт дурлуулах аргууд

 

Хоолыг идэх дуртай ч, хийх тийм ч дуртай биш үү? Тийм бол таныг гал тогооноос салахгүй болгох, хоол хийхэд дурлуулах сонирхолтой аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Одоо хоол хийх илүү сонирхолтой.

Хөлдүү маслыг талхан дээр түрхэх хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл одооноос хөлдүү маслоо үрэгчээр үрээд, талхан дээрээ түрхэж байгаарай.

Уутны дотор хэсгийг маслоор тослоно. Үүндээ өндгөө хагалж хийгээд, амыг нь тулгаж бооно. Ингээд ууттай өндгөө буцалж буй усанд хийж, 3 минут чанаарай. Таны идэх дуртай нүдэлж шарсан өндөг бэлэн болох юм.

 

Гадил жимсийг энгийнээр биш илүү амталж идэхийг хүсч байна уу? Тэгвэл гадилны гол хэсгийг соруулаар ухаж нүх гаргана. Үүндээ шингэн шоколадыг шахаж хийгээрэй. Ингээд гадилаа хөргөгчинд 1 цаг орчим байлгаад гаргаж идэхэд тохиромжтой.

 

 

Гадил жимсийг амттай зайрмаг болгон хувиргаж ч болох юм. 2 ширхэг гадил авч хальслаад, хэрчиэрэй. Үүнийгээ тавган дээр тавьж хөлдөөнө. Гаргаж ирээд блэндэрт хийж эргүүлээрэй. Одоо идээд үзээрэй. Амт нь өөрчлөгдөж зайрмаг болсон байх болно.

Загас гриллдэж шарахдаа грилл дээрээ хэрчсэн нимбэг тавьж байгаарай. Энэ нь загасыг грилл дээр наалдахаас сэргийлэх төдийгүй амтыг нэмэгдүүлнэ.

Зөгийн бал, газрын самрын тос зэргийг хэмжих аяганд хийж хэмжихээсээ өмнө хэмжих аяга руугаа шүршигч тос цацаж байгаарай. Энэ нь наалдамхай хүнсийг хэмжих аяганд наалдахаас сэргийлнэ.

Шилний тагийг онгойлгож чадахгүй байвал резинэн бээлий өмсөж байгаад ахин нэг эргүүлээд үзээрэй. Бүр болохгүй бол нарийн резинийг таган дээр байрлуулж, гараараа эргүүлээрэй.

Ногоон навчит ургамлын хэрчихдээ зурагт үзүүлсэнтэй ижил хэрчиж байгаарай. Хэрчихэд илүү хялбар байх болно.

Дарсыг хурдан хөргөхийн тулд гадуур нь чийгтэй даавуугаар ороож, хөргөгчинд 15 минут байлгахад хангалттай юм

 

 

 

error: Мэдээлэл хамгаалагдсан !!