Шарсан мантуун бууз хийх хялбар хийгээд амттай жор

Шарсан мантуун бууз гэвэл хэр сонсогдож байна? Идэх хүсэл төрж байна уу? Өнөөдөр та бүхэндээ шарсан мантуун бууз хийх хялбархан төдийгүй амттай аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Татсан мах – 800 гр
  • Гурил – 3 аяга
  • Төмс – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Цөцгий – 300 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Масло – 150 гр
  • Хөөлгөгч – тал амны халбага
  • Давс, хар перец – амталгаагаар

Цөцгийн дээрээ 2 ширхэг өндөг, чимх давс хийж хутгана

Хайлуулсан маслоо нэмж хийгээд ахин хутгаарай

Гурилаа хөөлгөгчтэйгээ хольно. Үүнийгээ зуурмаг дээр бага багаар хийж, гурилаа зуураарай. Зуурсан гурилаа даавуугаар бүтээж, хөргөгчинд хийж амраана.

Сонгино болон төмсөө шоо дөрвөлжин хэлбэртэй жижиглэн хэрчээд махтайгаа хольно

Давс, перец хийж амтлаад базаарай

Хөргөгчнөөс гурилаа гаргаж ирээд тэнцүү хэсгүүдэд хувааж элдэнэ

Элдсэн гурил дээрээ амталсан махнаасаа голд нь тавьж өгөөд, чимхээрэй. Гол нь нүх гаргаж чимхэх хэрэгтэй

Ингээд чимхсэн буузнуудаа шарах шүүгээний тавцан дээр өрөөд, өндөгний шарыг дээгүүр нь түрхэнэ. 180 хэмд 40-45 минут шарж болгох юм.

Ингээд л амттайхан шарсан мантуу тань бэлэн болно. Та сайхан хооллоорой

error: Мэдээлэл хамгаалагдсан !!