Нөхрөөрөө өмсөх хувцсаа сонгуулсан хөгжилтэй 7 хоног

Манайх эгэл жирийн гэр бүл. Нэгэн өдөр миний санаанд сонирхолтой зүйл орж ирсэн нь 7 хоногийн турш нөхрөөрөө өмсөх хувцсаа сонгуулах юм. Харин энэ хугацаанд юу болсныг та бүхэндээ хуваалцаж байна.

Бусад эмэгтэйчүүдийн адил миний хувцасны шүүгээнд өмсдөггүй, өмсөлгүй удсан хувцаснууд ч олон байдаг. Харин түүний тэр хувцаснуудыг маань гаргаж ирээд, надад шинэчлэл бэлэглээсэй гэж хүссэн юм.

Даваа гараг

Даваа гарагт би чухал бизнес уулзалттай байсан. Тиймээс дэмий юм хийчих вүү дээ гэж эргэлзсэн ч, шийдвэртээ үнэнч байхаар шийдэж, нөхрөөрөө хувцсаа сонгуулсан юм.
Мэдээж түүний сонгож өгсөн хувцас бизнес уулзалтанд үнэхээр тохиромжгүй байсан ч, маш сонирхолтой зуны өнгө аясыг харуулсан хувцаслалт болсон. Хүн бүр намайг гайхан харж, үнэхээр гялалзаж байна, үзэсгэлэнтэй, шинэлэг байна гэх үгсээр булж орхисон шүү. Нөхөр маань мэдрэмжтэй нэгэн болохыг одоо л мэдэрч байна шүү.
Мягмар гараг

Нөхөр маань өнгөлөг зүйлсэд дуртай болохыг энэ үед л мэдсэн. Өнөөдөр нартай өдөр тул нөхөр маань намайг нар шиг л гялалзуулахыг хүссэн юм. Мөн хэдийн ашиглахаа больсон хуучин цүнхийг маань гаргаж ирээд бариулсан. Үнэхээр л эрч хүчтэй, энхрий харагдуулахуйц хувцаслалт болсон.

Лхагва гараг

Энэ өдөр бидний хуримын ой байсан юм. Бид гэртээ романтик оройн зоог барихаар төлөвлөсөн тул би ажилдаа яваагүй. Гэртээ байсан болохоор нөхөр маань надад хувцас сонгож өгөх шаардлагагүй гэж бодож байсан ч тэр надад энэ даашинзыг бариад хүрээд ирсэн. Романтик оройн зоогонд уригдсан хүн чинь гоё хувцаслах хэрэгтэй шүү дээ гээд л даашинз өмсүүлсэн дээ. Энэ орой үнэхээр романтик байж чадсан шүү. Үүнд мэдээж манай нөхрийн сонгож өгсөн даашинз маш том үүрэг гүйцэтгэсэн гэж болно.

Пүрэв гараг

Үнэндээ энэ даашинзыг өмсөлгүй их удсан. Шүүгээнд байсан ч гаргаж өмсдөггүй. Надад хэтэрхий богино санагддаг дээрээс нь өнгө нь таалагддаггүй юм. Гэтэл нөхөр маань шууд л энийг өмсчих гээд заасан. Би хүсэхгүй байсан ч аргагүйн эрхэнд өмссөн боловч Колин надад улаан өнгө үнэхээр сайхан зохиж байгааг хэлээд, үзэсгэлэнтэй байна гэх үгийг ахин дахин урсгасаар л байсан юм. Түүний сайхан үгсэд автаад, одооноос энэ даашинзанд дуртай болчих шиг болсон шүү.

Баасан гараг

Өнөөдөр бид аав ээжийнх рүүгээ явсан юм. Аав ээжийн гэр рүү явахад тэднийг хүндлээд би ихэвчлэн даашинз өмсдөг. Гэсэн ч тэнд очоод хүүхдүүдээ харах тэднийг нааш нь цааш нь зөөх, хооллох гээд амс хийх зуур олдохгүй бөгөөд даашинзтай хөдлөхөд амаргүй байдаг. Яг үүнийг мэдсэн мэт Колин надад энэ хувцсыг сонгож өгсөн. Эхэндээ гайхаж байсан ч, өөрт биед амар хувцас өмсөөд өдрийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн юм даа.

Бямба гараг

Гэр бүлээрээ алхдаг өдөр. Яагаад ч юм тамирын хослол хүлээж байсан ч энэ хувцсыг өмс гэх тушаал ирсэн. Анх харчихаад эд нар зохицох уу, шал хачин харагдах байх гэж бодсон боловч өмссөний дараа үнэхээр сонирхолтой өнгө төрхтэй басхүү загварлаг харагдаж байсан шүү. Надад энэ хувцас хэчнээн таалагдаж, намайг хэчнээн жаргалтай байгааг хараач.

Ням гараг

Өнөөдөр гэртээ амардаг өдөр л дөө, бидэнд ямар нэгэн төлөвлөгөө ч байгаагүй. Гэтэл нөхөр маань намайг гэртээ байгаа ч гэсэн үзэсгэлэнтэй харагдаж болно шүү дээ гээд энэ даашинзыг авчирч өгсөн. Түүний надад өмсгөсөн хувцасны ачаар бүтэн сайн өдрийг би үзэсгэлэнтэй, эрч хүчтэйгээр өнгөрүүлж чадсан.

Нөхрөөрөө хувцсаа сонгуулсан 7 хоног хөгжилтэй, дурсамж дүүрэн, гайхалтай байлаа. Бид илүү нэгнээ таньж мэдсэн, илүү ойр дотно байсан. Мөн түүнийг хувцас сонгохдоо хэчнээн их анхаарч байгаа нь хайр татам байсан шүү. Гэр бүлийн харилцааг сайжруулах нэгээхэн арга юм боловуу гэх дүгнэлтэнд хүрлээ. Мөн намайг ямар ч үед үзэсгэлэнтэй гэж харах эр хүн хажууд минь байгаад талархаад ханашгүй юм.

Бүсгүйчүүддээ зөвлөхөд дандаа нэг төрлийн хувцсаа өмсөхөөс илүүтэй төрөл бүрийн туршилт хийж байгаарай. Амьдрал тань илүү өнгөлөг, хөгжилтэй болно шүү.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!