Өглөө бүр нэг халбага оливын тос уух шалтгаан

Бид оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэж заншсан. Гэхдээ үүнийг ууж хэрэглэх нь таны бодож байгаагаас илүү ач тусаа үзүүлэх юм. Хамтдаа чухам хэрхэн оливын тосны ид шидийг биеэр мэдрэх талаар олж мэдэцгээе.

Өглөө сэрээд өлөн элгэн дээрээ нэг халбага оливын тос уугаарай. Харин энэ нь таны биед хэрхэн нөлөөлөх болохыг танилцуулъя.

Арьсыг гэрэлтүүлнэ

Оливын тос нь олон гоо сайхны бүтээгдэхүүний чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Энэ нь улайлт, хаваныг багасгаж, нүүрний үрчлээнээс сэргийлэх тустай. Мөн оливын тос нь бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бөгөөд байгалийн ариутгагч хэмээгддэг.

Жингээ хасахад тусална

Оливын тос маш их хэмжээний тослог хүчил агуулдаг. Гэхдээ энэ нь энгийн өөхийг бодвол эрүүл бөгөөд өег байдаг. Түүнчлэн ихээр таргалуулдаг масло гэх зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийн оронд оливын тос хэрэглэх нь зүйтэй.

Тархинд сайн

Оливын тосыг тогтмол идэх нь тархины эсийн доторхи товруу арилгахад тусалдаг. Эдгээр товруу нь дэлхийн хамгийн түгээмэл сэтгэцийн өвчин болох Альцгеймерийн өвчнийг үүсгэж болзошгүй юм. Оливын тосыг тогтмол иддэг хүмүүс өөх тос багатай хоолны дэглэм барьдаг хүмүүсээс илүү ой санамж сайтай байдаг.

Яс, хумс, үс бэхжүүлнэ

Өглөө босоод нэг халбага оливын тос уух нь арьс чийгшүүлэх, төрөл бүрийн батга, үрэвслийг дарах, гэмтсэн үсийг сэргээх, хумсыг илүү бат бөх эрүүл болгох үр дүнтэй. Оливын тосыг нүүр болон үсэндээ маск хэлбэрээр ашиглаж болох ч уувал үр дүн нь хэд дахин илүү байдаг аж.

Үрэвслийг намдаана

Оливын тос нь омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд үүний нөлөөгөөр биеийн үрэвслийг бууруулдаг. Энэ нь эргээд үрэвслээс үүдэлтэй арьсны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд тусалдаг.

Цусан дах сахарын хэмжээг багасгана

Оливын тос нь холестерин ба цусан дахь глюкозын түвшинг багасгадаг. Ийм ч учраас зүрх судасны эмгэг болон чихрийн шижин өвчнөөс сэргийлэх нэгэн төрлийн эм болдог байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!