Нүхжилт үүсгэж, арьсны нүхийг томруулж байдаг арьс арчилгааны алдаанууд

Арьсны хамгийн түгээмэл асуудал бол яах аргагүй нүхжилт байдаг. Нэг л мэдэхэд арьсанд нүхжилт үүсчихсэн арилах нь бүү хэл улам бүр тэлж сэтгэл зовоодог. Тэгвэл нүхжилт үүсгэдэг гол шалтгаанууд чухам юу болохыг мэдэж аваад сэргийлэх хэрэгтэй шүү. Одооноос эдгээрийг хийж болохгүй.

Тос уудаг цаасыг тогтмол хэрэглэдэг

Заримдаа арьс хэт тослогтоод эхлэх үед бидэнд тос шингээх цаас хэрэг болдог. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь арьсны тосыг ууж аваад, илүү их хэмжээгээр тос үйлдвэрлэхэд хүргэдэг байна. Үүний үр дүнд тос нь арьсны нүх сүвийг бөглөж, нүхжилт үүсгэнэ.

Батгаа шахах

Батгаа шахаж кайф авдаг хүмүүс олон. Гэхдээ шахахад бэлэн болоогүй батгыг бохир гараараа шахах нь арьсанд маш хортой. Энэ нь үрэвсэл үүсгэж, арьсанд нүхжилт бий болох нөхцөл байдлыг бүрдүүлнэ.

Арьсаа хэт их гуужуулж, цэвэрлэх

Арьсаа гуужуулах нь зөв ч хэтрүүлж болохгүй. Долоо хоногт 1-2 удаа арьсаа гуужуулж байхад хангалттай. Байнга арьсаа гуужуулж, хэтэрхий их цэвэрлэж угааж, байгалийн тосыг нь хуу хамж авснаар, ахин тос үйлдвэрлэх дохиог биед илгээдэг. Ингэснээр илүү их тос ялгарч, нүхжилт үүсэх аж.

Хуурай арьс

Хуурай арьс нь үрчлээтэж хөгшрөхөд хүргэдэг. Мөн хуурай арьс нь нүхийг өргөн хийгээд илүү том харагдуулдаг. Тиймээс арьсаа илүү сайн арчилж, чийгшүүлж байх нь чухал юм.

Ахин дахин нүүрний будгаа зузаалах

Өдрийн турш будгаа сэргээж, ахин дахин энгэсэг түрхэж болохгүй. Энэ нь арьсыг гэмтэж, тоос шороо бохирдлыг хадгалж яваахад хүргэнэ. Үүний үр дүнд арьсан дээр батга гарч, нүхжилт үүсэх болно.

Буруу хооллолт

Цагаан идээ, согтууруулах ундаа, чихэр ихтэй хоол, халуун ногоотой, эсвэл шарсан хоол хүнс нь таны арьсанд хортой нөлөө үзүүлдэг. Эдгээр нь таны биед үрэвслийг өдөөж, батга, нүхжилттэй арьстай болгоно. Батга нь таны өөхний булчирхай болон үсний уутанцрын нүхийг сулруулж, арьсны нүхийг томруулдаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!