Бидний буруу хийдэг өдөр тутмын зуршлууд

Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа алдаа гаргаж байдаг гэвэл та итгэх үү? Усанд орохдоо, утсаа үзэхдээ ч, хоолоо хийхдээ ч, хогоо цэвэрлэхдээ ч алдаа гаргадаг. Эдгээр нь танд сүртэй зүйл биш мэт санагдаж болох ч, дусал хураавал далай гэгчээр олон удаагийн давтамжтай хийсээр сүүлдээ сөрөг үр дүнд хүргэж мэдэх юм.

Хөлдүү махыг тасалгааны температурт эсвэл халуун усны ууранд гэсгээх

Бид зарим тохиолдолд махаа хурдан гэсгээх гэж халуун усанд хийдэг шүү дээ. Эсвэл махаа хөлдөөгчнөөс гаргаж тавьчихаад мартаж орхин, тасалгааны температурт гэсгээчихдэг. Харин энэ нь таны гаргаж байгаа алдаа юм. Махыг энэ аргаар гэсгээх нь илүү их бактерийг үржүүлж, махны шимт чанарыг үгүй хийнэ.

Оронд нь яах вэ?

  • Хүйтэн ус ашиглах: Та махаа гэсгээхдээ халуун усанд биш, хүйтэн усанд гэсгээж байгаарай. Махаа хүйтэн усанд хийж орхих ба 30 минут тутамд усаа сольно.
  • Богино долгионы зууханд халаах: Махаа богино долгионы зууханд халаахдаа хэт удаан байлгахгүй тал дээр анхаараарай.

Утас руугаа доошоо ширтэх

Бид утас ширтэхээрээ хэдэн цагийн турш хөдлөхөө ч мартаад сууж байдаг шүү дээ. Энэ нь таны хүзүү нурууг гэмтээж өвтгөх аюултай.

Оронд нь яах вэ?

  • Утсаа нүдний харгалдаа барьна.
  • Хэт удаан нэг байрлалдаа сууж болохгүй. Үе үе босч, хөдөлгөөн хийгээрэй.

Хүйтэн шүршүүрт ордоггүй

Та үргэлж халуун усанд ордог уу? Гэхдээ хүйтэн шүршүүрт орох нь таны эрүүл мэндэд асар сайн нөлөөтэй. Цусны эргэлтийг сайжруулна, дархлаа дэмжинэ, арьсыг чангална, стресс бухимдал тайлна нэмээд жингээ хасахад тусална. Үнэхээр хүйтэн усанд орох хэцүү байвал, халуун усанд орсны дараа 10-30 секунд хүйтэн усанд хэсэгхэн зогсоход хангалттай.

Орондоо утсаа оролддог

Орондоо хэвтээд утсаа ухах нь мэдээж биед сөрөг нөлөөтэй. Утасны дэлгэцнээс гарах гэрэл нүдийг гэмтээж, арьсыг хуурайшуулна. Мөн нойргүйдэлд хүргэж, тухтай амрахад ч саад болно.

Оронд нь яах вэ?

  • Унтахдаа гар утсаа хол тавьж байгаарай.
  • Нойр тань хүрэхгүй байвал утсаа ухахын оронд ном уншиж, хөгжим сонсож болно.
  • Хэрвээ үнэхээр утсаа үзэх шаардлага гарвал шөнийн төлөв дээр нь тавьж байгаарай.

Найтаалтаа барих

Найтаалгаа барих нь маш аюултай. Энэ нь уушгинд агаар оруулж, чихийг гэмтээж, тархин дахь судсыг хөөлгөж мэдэх юм. Найтаалгах нь хамарт байгаа нян бактер, тоосыг гадагшлуулж буй байгалийн арга учир үүнийг тасалдуулахгүй байсан нь дээр.

Оронд нь яах вэ?

  • Найтаалгахдаа ам хамраа сальфеткагаар дарж байгаарай. Ингэсэн байхад та ахин найтаалгаа барих шаардлагагүй болно.

Унгасаа барих

Энд тэнд будсны хажууд унгах нь мэдээж ичгэвтэр, санаа зовмоор хэрэг. Тийм ч учраас бид үргэлж унгасаа барьж тэвчих хэрэгтэй болдог шүү дээ. Гэхдээ энэ нь эргээд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аж.

Оронд нь яах вэ?

  • Хүн багатай газар очиж унгах
  • Хэрэв байнга унгаад байдаг бол, дараагийн удаа хоол идэхдээ илүү удаан, сайн зажилж идэж байгаарай. Энэ нь гэдсэн дэх хийг бууруулна.
  • Харин үргэлж их хэмжээгээр унгаад байвал эмчид хандаарай.

Хэт чангаар чихэвчний хөгжим сонсох

Чихэвчний хөгжим нь биднийг эргэн тойрны хүмүүс, орчингоос тасалж, тайван тухтай хувийн орон зайг үүсгэдэг. Гэхдээ хэт чангаар хөгжим сонсох нь таны сонсголыг муутгаж, яваандаа дүлий болгож ч мэдэх юм.

Оронд нь яах вэ?

  • Сайн чанарын буюу гадаад орчны чимээг сайн дардаг чихэвч сонгож аваарай. Энэ нь дууг аяархан сонссон ч тухтай, гадны чимээ сонсогдохгүй учир таатай байх болно.
  • Чихэвч зүүж, дуу сонсдог цагаа багасгаарай.

Өглөө боссон даруйдаа кофе уух

Өглөөний кофе мэдээж сайхан бас амттай. Гэхдээ үүнийг сэрсэн даруйдаа ууж болохгүй. Энэ нь таны ходоодыг гэмтээж, шархлаа үүсгэж болзошгүй төдийгүй зүрх өвтгөнө.

Оронд нь яах вэ?

  • Өглөө сэрснээс хойш 3 цагийн дараа кофе ууж болно.
  • Гэхдээ өдөрт уудаг кофены хэмжээгээ бууруулаарай. Энэ нь таны зүрхэнд сөрөг нөлөөтэй.