Манай эзэгтэй нар гэртээ хоолноос гадна төрөл бүрийн амттан, талх хийх болсон. Тэгвэл одооноос өтгөн, амттай молоког гэртээ хийж сураарай. “MommyDoko” группд тавигдсан шилдэг жоруудын нэг болох молоко хийх аргыг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн маань илүү олон сонирхолтой хоол болон нарийн боовны жоруудыг сурч авахыг хүсвэл, тус группд нэгдээрэй.
Орц:
- Сүү – 500мл (3,2 % болон түүнээс дээш тослогтой сүү)
- Элсэн чихэр – 170гр
Хийх арга:
Зузаан ёроолтой, диаметр томтой сав байвал тохиромжтой. Сүүгээ халаагаад, элсэн чихрээ уусгаад, хамгийн чанга гал дээрээ буцалгана.
Эхний 15-20 минут бага зэрэг хутгаж буцалгана. Хүчтэй хутгахгүй. 20 минут өнгөрсний дараа сүү аяндаа өтгөрөөд, жижиг жижиг цагаан бөмбөлгүүд үүснэ.
Бөмбөлгүүд үүссэний дараа 10 минут орчим байнга хутгаж буцалгаад бэлэн болно. Анх хийсэн хэмжээнээсээ 2 дахин бага болдог.
Сүү, савны хэмжээ, ба зуухны хүчээс болоод, буцлах цаг өөрчлөгдөж болно. Бэлэн болсон сүүгээ өөр саванд шүүж юүлээд, хүнсний скочоор ороож, хөргөгчинд хөргөнө.
Халуун байхдаа шингэн байх ч, хөрөөд өтгөрнө