Ходоодны шархыг эмчлэх жор

Хоол боловсруулах замын эмгэг нь монгол хүмүүст элбэг тохиолддог. Ялангуяа ходоодны шархаар өвчлөгсөд сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа нь өвчин үүсгэгч нянгуудын идэвхижил, стресс бухимдал зэргээс үүдэлтэй. Үргэлж ядарч, уурлаж, стрессдэж, ямар нэгэн зүйлд санаа зовох зэрэг нь ходоодны шархыг бий болгох төдийгүй хүндрүүлэх шалтгаан болдог.

Ходоодны шархны үед илрэх шинж тэмдэг:

  • Цээж гашуу оргино
  • Гашуун зүйлээр гулгина
  • Дотор муухайрна
  • Хоол шингэлт муудна
  • Өтгөн хатна
  • Арьс загатнана

Ходоодны шархаа эмчлэхийн тулд эхлээд сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгах хэрэгтэй. Мөн халуун ногоотой болон хурц хоолноос татгалзаарай. Нэмээд таны ходоодны шархыг эмчлэх байгалийн гаралтай жорыг танилцуулж байна.

 

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Алим – 1 ширхэг

Төмсөө хальсалж, жижиглэж хэрчинэ. Үүнийг марль ашиглан шүүж, шүүсийг нь авна. Алимаа ч мөн хальсалж, хэрчээрэй. Марль ашиглаж шүүсийг нь аваад, төмсний шүүстэй хольж хутгаарай.

Бэлтгэсэн шүүсээ өдөрт 2 удаа хувааж уухад хангалттай. Өглөө болон оройдоо хоолноос 1 цагийн өмнө уугаарай. Та тус шүүсийг ходоодны шарх тань эдгэрч, цээж тань гашуун оргихоо болих хүртэл тогтмол хэрэглээрэй. Тууштай хэрэглэж байж л үр дүнд хүрнэ гэдгийг бүү мартаарай. Хэрэв таны эргэн тойронд ходоодны шархтай хүмүүс байгаа бол шэйр хийж хуваалцаарай.