in

Олон бүсгүйчүүдийн одоо ч салж чадахгүй зууралдсаар байгаа хоцрогдсон үс засалтууд

5000 жилийн өмнө анх Африкт анхны самыг зохион бүтээсэн байдаг. Нэг ёсондоо тухайн үеэс л хүмүүс үсэндээ анхаарч эхэлсэн гэхэд болно. Үүнээс хойш олон мянган жилийн туршид үс засалтууд өөрчлөгдөж, жил бүр өөр үс засалтын загварууд трэнд болдог уламжлалтай. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ одоогийн байдлаар моодноос хоцрогдоод буй үс засалтуудыг танилцуулж байна.

Дээрээ овоолж боох

Хэдхэн жилийн өмнө трэнд болж байсан энэхүү үсний засалт нь хэдийн моодноос гарчээ. Үүний оронд үсээ цэвэрхэн самнаж, дороо шууж боохыг илүүд үзэх болжээ. Энэ нь эмэгтэй хүнийг илүү эрхэмсэг харагдуулдаг аж.

Үсээ дээр боох

Ариана Грандегийн ачаар олон охид бүсгүйчүүд үсээ дээрээ боож, царай төрхөө улам бүр тодотгож байсан цаг саяхан. Гэхдээ юм бүхэн ирээд буцдагийн адилаар тус төрлийн үс засалт хоцрогджээ. Харин үсээ сулхан доороо боох нь илүү загварлаг, үзэсгэлэнтэй харагдахад туслах гэнэ шүү.

Халимаг үс засалт

Нэг үе дэгжин, догь гэх бүсгүйчүүд бүгд л үсээ халимаг болгож байсан. Одоо гэхдээ тэр цаг хугацаа өндөрлөжээ. Үүнэсэс илүүтэй мөр хүрэх урттай үс засалтыг бүсгүйчүүд тэр дундаа алдартнууд сонгох болсон юм.

Шулуун, намирсан үс

Төрөлхийн буржгар үстэй бүсгүйчүүд үсээ шулуун болгох гэж индүүдэж эсвэл шулуун хими хийлгэдэг байсан. Харин одоо бол натурал үс хамгийн гоёд тооцогдох болжээ. Буржгар үстэй бүсгүйчүүд үүнийгээ цэвэрхэн арчилж, байгаагаар нь сул тавьдаг болсон нь илүү үзэсгэлэнтэй харагддаг билээ.

Үсээ хоёр хувааж дээр шуух

Үсээ хоёр хуваагаад дээр шууж боож үзээгүй охин гэж байхгүй биз ээ. Гэхдээ одоо бол ингэж боох нь хоцрогдсонд тооцогдоно. Харин үсээ дор нэг бооход болно.

Жижиг чанга буржгар

Үсээ буржгуулахыг хүсч байвал чанга жижиг буржгараас илүүтэй сул долгионтой үс засалтыг сонгоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

Булцгар хацраасаа салж, шөвгөр нүүртэй болсон алдартнууд

Диана гүнжийг цаг үеэсээ түрүүлж амьдарч байсныг батлах загварлаг хувцаслалтууд