Өнөөдөр та бүхэндээ махыг амталж, жигнэх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Үүнийг нэр төрлийн тушёнк хэмээн нэрлэж болох юм.
Орц:
- Үхрийн мах – 4.5 кг
- Сонгино – 400 гр
- Давс – 2 халбага
- Хар перец – 2 халбага
- Лаврын навч – 2 ширхэг
6 литрийн багтаамжтай тогоо хэрэг болно. Махаа усаар зайлж угаагаад, том том хэрчиж бэлтгэнэ. Хэрчсэн махаа тогоондоо хийж, дээр нь давс, перец, хагас дугуй хэлбэртэй хэрчсэн сонгино, лаврын навчаа хийгээрэй.
Үүн дээрээ ус хийгээд, галаа чангалж, буцалгана. Усаа буцлаад эхлэмэгц галаа багасгаж, 3 цаг зөөлөн гал дээр чанана.
Махаа нэг хутгаж үзээд, ахин 2 цаг зөөлөн гал дээр чанаарай. Ингээд таны амттайхан тушёнк бэлэн болох юм. Сайтар цэвэрлэж ариутгасан шилэн саванд махаа хийж аваад, хөргөгчинд хадгалаарай.
Та бэлтгэж хадгалсан махаа гаргаад халаад төрөл бүрийн хачиртай хольж идэж болох юм. Нэг зав гарсан өдрөө ингээд бэлдээд авбал хэдэн өдөртөө хоолонд санаа зовохгүй болно.