Бараан өдрийг гэрэлтүүлж, нулимсыг инээмсэглэлээр сольж чадах хайр цацруулсан гэрэл зургууд

Гэрэл зураг нь зөвхөн дурсамжаа хадгалах хэрэгсэл биш юм. Энэ нь нийгмийг холбох гүүр, хүмүүсийн харилцааны хэрэглүүр, үнэний дуу хоолой болох төдийгүй хүний сэтгэлийн утсыг хөдөлгөж чаддаг гайхалтай зүйл. Үг хэлэхгүйгээр олон зүйлийг ойлгуулж чадна. Өнөөдөр та бүхэндээ сэтгэл дулаацуулах зургуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Гүнж Шарлотт авга ах хунтайж Харригийн хүүхэд байхдаа өмсдөг байсан гутлыг өмссөн байгаа нь

Шарлоттын улаан гутал нь түүний авга ах, хунтайж Харри 30 жилийн өмнө өмсөж байсан гутал юм. Энэ бол хааны удмынхны хувцас “өвлөгдсөн” анхны тохиолдол биш бөгөөд тэд хувцсаа хадгалж, дамжуулан өмсөх дуртай.

Эхнэртээ хэрхэн уншихыг зааж өгөх нөхөр

Эхнэр нь ой санамжаа алдах өвчтэй тул уншиж чадахаа больсон. Гэсэн ч эхнэртээ өдөр бүр тусалж, түүнд үсэг зааж өгөх нөхрөөр бахархахгүй байхын аргагүй.

Цэргүүдэд сарнай бэлэглэж байгаа хүмүүс

Энэхүү зургийг 2013 онд Бангкокт болсон засгийн газрын эсрэг бослогын үеэр авсан байдаг. Цэргүүдэд цэцэг өгч, энх тайвныг хүсэмжлэх иргэдийн сэтгэл энэ аж.

Шинээр төрсөн Husky гөлөгнүүд

Ядарсан цэргүүдийн хажууд унтаж буй нохой

Зөвлөлтийн цэргүүдийн унтаж буй энэ зургийг 1942 онд авсан байдаг.

Цус харвалт, сэтгэцийн олдмол өвчин ч хосуудын хайрыг хөргөж чадаагүй

Энэ хос гэрлээд 60 жил болж байгаа бөгөөд цаг хугацаа ч, эхнэрийнх нь өвчин ч тэдний хайрыг хөргөж чадаагүй юм. Нөхөр нь алхам ч холдохгүй эхнэрээ сахиж, дэргэд нь байдаг.

Минжний зулзагыг лонхтой сүүгээр хооллож байгаа хүн

Энэ зураг дээрээс та Квебек дэх Монтань Энэтхэг омгийн хүнийг харж байна. Эхээсээ төөрсөн бяцхан минжид сүү өгч, хооллож буй сэтгэл дулаацуулам агшин.

Тахианы дэгдээхийд цэцэг үнэрлүүлэхийг оролдох хүү

Хичээлийн жил дууслаа гэдэг зураг

Түүнийг Софи гэдэг. Хичээлийн жил эхэлж байхад тэр хорт хавдартайгаа тэмцэх тэмцлээ эхлүүлж байсан бол, хичээлийн жил дуусахад нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр эрүүл болж буйгаа илэрхийлж зургаа авахуулсан байна.

Хайранд төгсгөл гэж үгүй

Нөхөр нь нас барсан ч гэлээ өдөр бүр зургийг нь хажуудаа тавьж, орох дуртай байсан газар нь хоол иддэг эмэгтэй

5 настай охин нүүлгэн шилжүүлэх үеэр 89 настай эмэгтэйд тусалж буй нь

Катрина хар салхины дараа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн. Олон хүмүүс бужигнаж, хөл толгой нь олдохгүй бужигнаан болж байсан ч, бяцхан охин сандарч гайхсан эмэгтэйн гараас атгаж, тайвшруулахыг хичээж байна.

Цагдаа орон гэргүй залууд гутал өгч байна

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!