Өглөөний хоол хамгийн чухал гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Тиймдээ ч өглөө хамгийн амин дэмтэй гэх хоол хүнсийг идэхийг зөвлөдөг. Тэгвэл дэлхийн улс орнуудад өглөөний цайндаа юу иддэг бол гэх асуултын хариултыг хүргэж байна.
Хятад
Хятадын уламжлалт өглөөний хоолны цэсэнд талх, будааны зутан, гоймон зэрэг багтана.
Иран
Ногоотой омлет, хайрсан гамбир идэж өглөөгөө эхлүүлдэг байна.
Франц
Аяга цай, шинэхэн багет
Япон
Уламжлалт өглөөний хоолонд будаа, мисо шөл, нори далайн байцаа багтдаг. Мөн өглөөний цайндаа жимс оруулж өгөх нь орчин үеийн эзэгтэй нарын сонголт болоод буй.
Польш
Зайдастай омлет
Египет
“Ful medames” бол сармис, нимбэгний хамт фава шош, вандуйтай хольж чанасан хоол юм.
Итали
Жимсний чанамал түрхсэн шарсан талх
Энэтхэгийн өмнөд хэсэг
Доса бол будаа эсвэл зутан гурилаар хийсэн талхны төрөл юм.
Колумб
Чангуа бол Колумбын өндөг, бяслагтай сүүтэй шөл юм.
Турк
Туркийн өглөөний хоолонд бяслаг, олив, жимс, чанамал, омлет зэрэг багтана.
Бразил
Pão de queijo бол Бразилийн бяслагтай талх юм.
Нигери
Гүн шарсан акара буурцагны бөмбөлгийг шош, эрдэнэ шишийн цардуул, сүүгээр хийдэг.
Испани
Энэхүү уламжлалт өглөөний хоолыг шарсан талх, шинэ сармис, боловсорсон улаан лооль, оливийн тосоор хийдэг.
Венесуэл
Талхыг бяслаг, омлет, гахайн мах зэргийг иддэг.
Камбож
Мах, ногоотой шилэн гоймонтой шөл.
Ливан
Бяслаг, хиамтай талх
Орос
Пэнкейкийг жимсний чанамал, молоко, зөгийн бал зэрэгтэй хольж амталж идэх нь түгээмэл.
Индонези
Сам хорхой, тахиа, хиамтай будаа.
Пакистан
Нихари бол үхрийн болон ясны чөмгийг удаан чанаж болгосон уламжлалт шөл юм.
Марокко
Хавтгай талх, зөгийн бал, ногоон чидун, кофе эсвэл гаатай цай.
Тайланд
Бөдөн шувууны өндөг нь Тайландын хамгийн алдартай зууш юм.
Англи
Англи өглөөний цай тун ч алдартай. Үүнийг бейкон, шарсан өндөг, зайдас, шошгүйгээр төсөөлөх аргагүй.