Ямар ч эм, эмчилгээнээс илүүтэй биеийг эрүүл байлгах амтат жор

Урт удаан, эрүүл саруул амьдрахыг хүн бүхэн хүсдэггүй гэж үү? Харин хүсэхээс хэтэрдэггүй нь харамсалтай. Хүүхдүүддээ хэдэн жил илүү харагдахсан гэж бодох ч, хэрэгжүүлж хийж байгаа зүйл үгүй бөгөөд хий дэмий шаналхаас хэтэрдэггүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ урт удаан амьдралын баталгаа болж чадах нэгэн байгалийн жорыг танилцуулж байна.

Энэхүү бэлдмэл нь элэг, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог хэвийн болгож, сахарын хэмжээг бууруулж, бие махбод дахь давсыг зайлуулж, сэтгэлийн хямралыг даван туулахад тусалдаг. Нэг ёсондоо бүхий л асуудлыг нэг дор шийдвэрлэж чадах гайхалтай зүйл гэж болно.

Орц:

  • Овьёос – 1.5 аяга
  • Ус – 1.5 литр

Усандаа овьёосоо хийж, гал дээр тавьна. Үүнийгээ буцлаад ирмэгц гал дээрээс авч хөргөөрэй. Нарны тусгалаас хол газар тавьж, 3 цаг байлгана.

Амтыг нь нэмэгдүүлэхийн тулд зөгийн бал, нимбэг зэргийг хийж болно. Ингээд бэлтгэсэн бэлдмэлээсээ өдөрт нэг стаканыг уугаарай.

Ердөө ийм хялбархан найрлага бүхий жороор та эрүүл мэндээ аварч, төрөл бүрийн өвчнөөс ангид урт удаан амьдарч чадах юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!