Өдөр бүр анар жимс идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд

Анар жимс нь антиоксидантаар баялаг тул биед өвдөлт, үрэвсэл үүсгэдэг олон вирустай тэмцэж чаддаг. Энэ нь олон талаар бидний бие эрхтэнг хамгаалдаг болохыг шинжлэх ухаанаар хэдийн баталсан. Иймд та бүхэндээ өдөрт нэг ширхэг анар жимс идвэл биед ямар өөрчлөлт гарах тухай мэдээллийг хүргэж байна.

Вирус, улирлын томуугаас сэргийлнэ

Анар жимсний шүүс, үр, тэр ч байтугай хальсны тусламжтайгаар бие махбодийг төрөл бүрийн ханиадны вирусээс хамгаалж чадна. Витамин С-ийн эх үүсвэр болох тус жимс нь ханиад томуунаас маш сайн хамгаалдаг болох нь батлагдсан.

Цусны даралтыг тогтворжуулна

Анар жимсний антиоксидант шинж чанар нь гипертензи болон цусны даралтыг бууруулдаг болохыг тогтоожээ. Судалгаанаас харахад даралт өндөртэй хүмүүс өдөрт дор хаяж 240 мл анар жимс хэрэглэж байх ёстой. Мөн таны уух анар жимсний шүүс 100% байгалийн гаралтай, чихэргүй байх ёстой.

100 грамм анар нь 236 грамм кали агуулдаг бөгөөд энэ нь бидний ясны эрүүл мэнд, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.

Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна

Crohn-ийн өвчинтэй тэмцэж буй хүмүүс ходоодны асуудал, хоолны дуршил буурах, жин алдах зэрэгтэй нүүр тулдаг. Үүний шалтгаан нь ходоодонд их хэмжээний үрэвсэл үүсгэдэг бактерийн хуримтлал юм. Олон судалгаагаар үр дүнтэй гэж үзсэн нэг шийдэл бол анар жимсний хэрэглээ юм. Жимсний ханд нь бүх өвдөлтийг үүсгэдэг бактерийн эсрэг сайн хамгаалагч, довтлогч болдог байна.

Ой санамжийг сайжруулна

Анарыг өдөр бүр тогтмол хэрэглэх нь ой санамжыг сайжруулж, Альцгеймер өвчнөөс сэргийлэх, эмчлэх боломжийг гаргаж өгнө. Энэ нь тархинд шинэ эсүүдийг үүсгэж, үйл ажиллагааг сайжруулдаг болохыг баталсан цөөнгүй судалгаа байдаг.

Чихрийн шижинтэй тэмцэхэд тусална

Чихрийн шижин болон сахрын өндөр түвшинг өдөр бүр анар идэх замаар хянах боломжтой болох нь тогтоогджээ. Энэхүү жимс нь чихрийн шижин өвчний гол шалтгаан болох исэлдэлтийн стрессийг бууруулж чаддаг. Мөн муу холестерины төрлийг бууруулж, цусан дахь сахарын түвшинг харьцангуй бага байлгахад тусалдаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!