Алдартай зургуудын ард нуугдах хэний ч мэдэхгүй түүхүүд

Цаг хугацаа эргэлт буцалтгүй хурдан өнгөрч байгаа хэдий ч гэрэл зургууд үүрд мөнх оршиж, бидэнд өнгөрсөн рүү аялах боломжийг олгодог. Өнөөдөр та бүхэндээ түүхэн дэх хамгийн алдартай зургуудын ард болсон сонирхолтой үйл явдал, түүхүүдийг хуваалцаж байна.

Альберт Эйнштейний зураг

Алдартай зургийг авахуулахаас ганц хормын өмнөх төрх байдал

Тэр орой Эйнштейн 72 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгээ дуусгаад машиндаа суугаад явж байв. Гэрэл зурагчин Артур Сассе хаалга нь хаагдаж амжаагүй байгаа машин дээр очиж, зураг авч болох эсэхийг асуусан аж. Хариу хэлэлгүй зурагчны өөдөөс харж хэлээ гаргасан физикчийн зургийг оновчтой дарж амжсан нь сүүлд ийм их алдартай болно гэж төсөөлөх билээ. Эйнштейн өөрөө хүртэл тус зургийг хүмүүст мэндчилгээ явуулахдаа ашигладаг байжээ.

The Beatles хамтлагийн ‘Abbey Road цомгийн зураг

Хамтлагийн 12 дахь цомгийн нүүр зургийг бичлэгийн студийн яг хажууд авав: энэ арга хэмжээнд зориулан хэдэн минутын турш зам хаасан байдаг. Тус үйл явдлыг гэрчилсэн эр эргэн дурсахдаа “Цагдаа нар машинуудыг зогсоож, хэдхэн минут болно гэж аргадаж байсан. Харин явган хүмүүс тэд юу хийгээд байна гэсэн харцаар сонжин харж байсны нэг нь би. Анх хараад хэсэг гайхаад өнгөрсөн ч, удалгүй алдартай хамтлагийн цомгийн зураг болоод гараад ирэхэд нь цочирдсон шүү” хэмээжээ.

Таймс Сквер дэх V-J өдөр

Зураг дээрх охин Эдит Шэйн зургийн түүхийг хуваалцсан байдаг: Тэрээр сувилагчаар ажилладаг байсан бөгөөд дэлхийн 2-р дайн дуусч, Япон улс капитуляц хийснийг хүмүүс тэмдэглэж байсан Таймс Сквер руу яаравчлав. Бүсгүйг метроноос бууж  ирэхэд гэнэт нэгэн далайчин эр түүнийг барьж аваад үнсчихсэн аж. Тус торгон агшинг гэрэл зурагчин хальснаа буулгаж, дэлхий нийтээр алдартай болгосон юм.

Афган охин

1984 онд гэрэл зурагчин Стив МакКарри Афганистаныг тойрч дайны тухай материал цуглуулав. Дүрвэгсдийн хуарангийн нэгэнд 12 настай охин түүний анхаарлыг татжээ. Түүний тосгон саяхан галд өртөж, гэр бүлийнх нь олон гишүүн алагдсан байна. Стив охины хэд хэдэн зургийг авч, цахим сүлжээгээр тараасан нь түүнийг алдартай болгосон юм. 2002 онд зурган дээрх охин олдсон бөгөөд түүнийг Шарбат Гула гэдэг, гэрлэсэн, одоо хүртэл Афганистанд амьдардаг аж.

Дали Атомикус

Одоо фотошоп дээр хагас цагийн дотор амархан бүтээх боломжтой энэ зургийг 1948 онд бүтээхийн тулд 6 цаг шаардагдсан байдаг. Гэрэл зурагчин Филипп Халсман нь Сальвадор Далигийн сайн найз байсан бөгөөд найзынхаа бүтээлч санааг дуртайяа дэмжиж байжээ. Зургуудыг тааз руу эгнүүлэн өлгөж, сандлыг туслах нь барьж, Дали үсэрч, муурнууд үсэрч, ус цацах гэх мэтийг 28 удаа хийсэн гэдэг.

Мэрилин Монрогийн “нисдэг” даашинз

“The Seven Year Itch” киноны зураг авалт нь киног үзээгүй хүмүүсийн дунд хүртэл алдартай байдаг. Мэрилин Монрогийн “нисдэг” даашинзтай домогт дүр зургийн ард харагдаж байгаа шигээ хөгжилтэй үйл явдал өрнөөгүй. Түүний хартай нөхөр Жо ДиМажгио эхнэрийгээ ийм төрлийн халуухан зураг авахуулж байгаад дургүйлхэж, бүсгүйг багагүй шаналгаж орхисон гэдэг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!