Улаан хивсний ёслолд оролцохдоо хамгийн том шуугиан тарьж байсан алдартнууд

Эрсдэлтэй өнгөний хослол, зоримог загвараас авахуулаад лааны суурь, моторт малгайг хүртэл сонгож улаан хивсний ёслолд өмсөж ирдэг алдартнууд байна. Тэдний өвөрмөц хувцаслалт тухайн үдэшийг булааж, хүн бүрийн харцыг өөртөө татах төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан дэгдээнэ. Тэгвэл хамгийн том шуугиан тарьж байсан алдартнуудыг өнөөдөр онцгойлон танилцуулахаар бэлтгэлээ.

Бьорк

Хэзээ: 2001 он

Хаана: Академийн шагнал гардуулах ёслол

Цагаан хунгийн даашинз өмссөн байх бөгөөд хун түүний хүзүүгээр ороожээ. Ёслолд хүрэлцэн ирсэн хүн бүхэн түүний сонирхолтой хувцсыг сонжиж, зоримог байдлыг нь үнэлж байв.

Ким Кардашян

Хэзээ: 2013 он

Хаана: Мет Гала

Givenchy-ийн цэцгэн хээтэй даашинз. Тус даашинз нь бүхэлдээ цэцгэн хээтэй байх төдийгүй хүзүүг хүртэл халхална. Хамгийн сонирхолтой нь даашинз нь бээлийтэй бөгөөд ижил хослох өндөр өсгийтийг тохируулж өмссөнөөр бүсгүй бүхэлдээ цэцэг мэт харагдаж байв. Түүний энэхүү төрх тэр даруй алдаршиж төрөл бүрийн хөгжилтэй миймүүд интернэтээр хөвөрсөн.

Леди Гага

Хэзээ: 2015 он

Хаана: Академийн шагнал гардуулах ёслол

Улаан бээлий. Энэ үдэш дуучин бүсгүй Azzedine Alaïa-ийн цагаан даашинз өмссөн боловч үзэсгэлэнтэй даашинзнаас илүүтэй түүний бээлий хүмүүсийн анхаарлыг татав. Интернэт хэрэглэгчид түүний өмссөн улаан бээлийг аяга таваг угаахад өмсдөг резинэн бээлийтэй адилтгаж байв.

Дайан Китон

Хэзээ: 2004 он

Хаана: Академийн шагнал гардуулах ёслол

Чаплин маягийн костюм, бөмбөгөр малгай. Энэ нь тухайн үеийн эмэгтэй алдартнуудын хувьд нэлээд сонин содон басхүү зоригтой сонголт байв.

Селин Дион

Хэзээ: 1999 он

Хаана: Академийн шагнал гардуулах ёслол

Буруу харсан смокинг. Энэхүү дүр төрх нь нэлээд эрсдэлтэй загварын туршилт байсан бөгөөд хүн бүр энэ тухай ярьж байв. Түүний сонирхолтой хувцаслалт мэдээж багагүй хэл ам дагуулаад амжсан.

Майкл Ури

Хэзээ: 2019 он

Хаана: Мет Гала

Нэг тал нь гоёмсог даашинз, нөгөө тал нь загварлах костюмоос бүрдсэн хуваагдмал хүйсийн хувцаслалт. Мэдээж ийм төрлийн хувцаслалтын том хэмжээний ёслол дээр харна гэдэг ховор тохиох аз.

Билли Портер

Хэзээ: 2020 он

Хаана: Грэммийн шагнал гардуулах ёслол

Моторжуулсан болор цацагтай малгай. Энэ үдэш Билли Портерийн өмсөж байсан диско төрх бүхэлдээ ер бусын харагдаж байсан ч малгай нь илүүтэй анхаарлын төвд байсан.

Хэзээ: 2019 он

Хаана: Академийн шагнал гардуулах ёслол

Смокин цамц, урт юбка бүхий хар даашинз. Энэ бол Билли Портерийн өмссөн загварын хэм хэмжээг зөрчсөн өөр нэг даашинз бөгөөд энэ үдэш хамгийн их яригдсан хувцаслалт болсон байдаг.

Кэти Перри

Хэзээ: 2019 он

Хаана: Мет Гала

Лааны суурь даашинз. Уг даашинз нь яг л дуучин дээр асар том лааны суурь зүүсэн юм шиг харагдаж байв. Тэрээр өөрийгөө тойруулж 2 давхар лаа, толгой дээрээ ахин нэг давхар лааг тогтоож, бүхэлдээ гялалзаж байлаа.

Жулиа Робертс

Хэзээ: 1999 он

Хаана: Ноттинг Хилл киноны нээлт

Хусаагүй суга. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн өмссөн даашинз бус хусч цэвэрлээгүй суга нь олны анхаарлыг татав.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!