Наснаасаа эрт хөгширч, арьсанд үрчлээс үүсэхэд хүргэдэг гэрийн эд зүйлс

Эрүүл амьдралын хэв маягийг баримталж, дасгал их хийж, зөв хооллосон ч наснаасаа эрт хөгшрөөд, арьс унжаад байна уу? Арьсны эрт хөгшрөлт нь агаарын чанар, бидний хүрээлэн буй орчин, тэр ч байтугай гэрийн дотоод засал зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд үүсдэг. Тиймээс та бүхэндээ эрт хөгшрөлт явагдахаас сэргийлэхийн тулд гэртээ анхаарах ёстой хэд хэдэн зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Чанаргүй дэрний уут

Хөвөн даавуу дэрний уут нь нүүрний арьсны эрт хөгшрөлтөд хүргэдэг. Даавууны үрэлт нь таны арьсанд үрчлээ бий болгоно. Тиймээс арьсаа хамгаалахын тулд торгон материалтай дэрний уутыг сонгохыг зөвлөдөг байна. Арьс, үс нь гөлгөр даавууны дээгүүр гулсдаг тул арьсанд үрчлээс үүсгэхгүй. Түүнчлэн торго нь унтахаасаа өмнө түрхсэн тос, ийлдсийг өөртөө шингээж авахгүй.

Угаалгын бодис

Химийн бодис агуулсан угаалгын шингэн хэрэглэхдээ заавал хамгаалалтын бээлий өмсөж байгаарай. Жишээлбэл, натрийн лаурил сульфат зэрэг бодисын өндөр агууламж бүхий угаалгын шингэн нь арьсны липидийн саадыг устгаж, хуурайшиж, хагарахад хүргэнэ. Тиймээс арьсаа хамгаалахын тулд бээлий өмсөхөө бүү мартуузай.

Халаагч

Хүйтний улиралд байшингийн температур, чийгшлийг хянах нь чухал юм. Халаагч, радиаторууд агаарыг маш их хуурайшуулж улмаар таны арьсыг хуурайшуулна. Тиймээс халаагч хэрэглэж байгаа тохиолдолд агаар чийгшүүлэгч ч давхар хэрэглэж, арьсаа хуурайшиж гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй юм.

Утасны дэлгэц

Таны гар утас болон компьютерийн дэлгэцээс гарч буй цэнхэр гэрэл (HEV) нь гиперпигментаци болон арьсны эрт хөгшрөлтийг үүсгэдэг.

Хувцасны гадуурх хамгаалалтын уут

Гялгар уутанд хувцасаа бүү хадгал. Энэ нь хувцсыг тоос бохирдолоос хамгаалах боловч агаар нэвтрэхийг зөвшөөрдөггүй тул хувцас дээр хэт их чийг хуримтлагдаж улмаар мөөгөнцөр, хөгц мөөгөнцөр үүсэхэд хүргэдэг.

Хуучин паар

Боломжтой бол хуучны паараа солиорой. Үүнд их хэмжээний бохирдол, тоос хуримтлагдах бөгөөд хүмүүсийн гар хүрэхгүй тул олон жил хадгалагдсаар байдаг. Харин энэ нь агаарыг бохирдуулж, эрүүл мэнд хийгээд арьсанд сөргөөр нөлөөлнө.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!