Холливуд инээмсэглэлтэй болоход туслах шүд цайруулах аргууд

Сайхан цагаан шүдтэй болохыг хүсдэггүй хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч төрөл бүрийн шүд цайруулах эмчилгээ хийлгэж, хамаг мөнгөө үрэх хүмүүс олон. Тэгвэл одооноос өөртөө багахан цаг гаргаад, шүдээ арчлаад үзвэл ямар вэ? Шүд цайруулах аргуудыг танилцуулж байна.

Шүд цайруулах шүдний оо

1 цайны халбага турмерикийг ижил хэмжээний кокосын тос, 2-3 дусал гааны тостой хольж бэлтгэнэ. Энэхүү хольцыг ердийн шүдний оо шиг хэрэглээрэй – энэ нь таны пааланд анхаарал тавьж, шүдийг цайруулж таагүй үнэрийг ч арилгах юм.

Цайны модны тос

Хэрэв та 5 дусал 100% цайны модны тосыг хагас стакан усанд шингэлээд шүдээ угаасны дараа өдөр бүр амаа зайлвал, 14 хоногийн дараа гэхэд гайхалтай үр дүнг мэдэрнэ.

Гүзээлзгэний зуурмаг

Шинэ гүзээлзгэнэ аваад халбагаар бутлана. Үүнийг сайн чанарын далайн давстай хольж зуураарай. Зуурмагаа сойзон дээр түрхээд, хэдэн минутын турш шүдээ бага зэрэг үрж цэвэрлэнэ. Дараа нь амаа сайтар зайлж угаана. Паалангаа хамгаалахын тулд үүнийг 2 долоо хоногт нэгээс илүүгүй удаа хий.

Кокосын тос

Шүдээ угаахаас өмнө багахан хэмжээний кокосын тос авч, шүдэндээ түрхэнэ. 15-20 минут байлгасны дараа шүдээ угаагаарай. Долоо хоногт 2-3 удаа хийнэ.

Нүүрсэн эм

Нунтагласан нүүрсэн эмийг устай хольж зуурна. Үүнийгээ шүдэндээ түрхэж, 2 минут болоод амаа угаагаарай. Долоо хоногт 1-2 удаа тус аргаар шүдээ цайруулж болох юм.

Гадилны хальс

Гадил жимсний хальс нь шүдний товрууг уусган, шүдний өнгийг сэргээх бодис агуулдаг. Хальсны дотор талаар шүдээ үрээд 5-7 минут хүлээнэ үү. Дараа нь шүдээ угааж, амаа зайлна.

Нимбэгтэй ам зайлагч

Энэхүү DIY ам зайлагч нь шүдийг аажмаар цайруулж, амыг цэвэр байлгахад тусална. 3:1 нимбэгний шүүс болон давсыг хольж уусмал бэлтгэнэ. Шүдээ угаасны дараа үүгээр амаа зайлаарай. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!