Ногоо болон жимсний шүүсээр хэрхэн элгээ цэвэрлэх вэ?

Бид элгээ өвдөж эхлэх хүртэл асуудалтай байгааг нь мэддэггүй. Элэг нь бидний биеийн 500 гаруй үйл ажиллагааг хариуцаж, маш чухал үүргийг хүлээдэг учир эрүүл байхын тулд цаг ямагт анхаарал хандуулж, халамжилж байх нь чухал. Элэгний гүйцэтгэдэг үүргүүдээс цухас дурдвал вирусын эсрэг тэмцэх, хорт бодисыг саармагжуулах, глюкозыг хянах, цөс, гормон, уураг үйлдвэрлэх гэх мэт ажлыг хариуцдаг.

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ элгийг байгалийн аргаар буюу жимс ногоогоор хэрхэн цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих тухай хэрэгтэй болоод тустай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Хэрвээ та миний элэг зүгээр өвддөггүй гэж бодон, энэхүү зөвлөгөө мэдээллийг алгасах гэж байгаа бол том алдаа болно. Энэхүү шүүс нь элгийг цэвэрлэж, гарч болзошгүй аюулаас сэргийлж буй нэгээхэн хэлбэр төдийгүй таны элэгний ажиллагааг улам бүр сайжруулна. Тиймээс энэ нь зөвхөн элэгний өвчтэй хүмүүст зориулсан жор хэмээн бүү ташаа ойлгоорой.

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Лууван – 3 ширхэг
  • Ногоон алим – 2 ширхэг
  • Хальсалсан нимбэг – тал
  • Хэрчсэн цагаан гаа – нэг зүсэм
  • Бууцай – 2 ширхэг

Бүх ногоогоо хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендэрт хийж, дээр нь 2 аяга цэвэр ус нэмээрэй. Ингээд блендрээ асааж эргүүлснээр, хэдхэн хормын дараа таны шүүс бэлэн болох юм.

Лууван нь элгийг тэжээдэг флавоноид ба А аминдэм агуулдаг. Алим нь пектин агуулдаг бөгөөд энэ нь хорт бодисыг арилгахад тусалдаг. Яншуй нь цусны эргэлтийг сайжруулж, дархлааг бэхжүүлдэг. Цагаан гаа, нимбэг нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд маш сайн хувь нэмэр оруулж, гэдэс дүүрэхийг болиулах төдийгүй бодисын солилцоог сайжруулдаг. Түүхий манжин нь эслэгээр баялаг тул гэдсэнд сайн нөлөө үзүүлнэ. Харин эдгээрийг нийлүүлж хэрэглэснээр биеийн ерөнхий эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх төдийгүй элгийг цэвэрлэж, эрүүлжүүлнэ.

Та өдөрт 1 удаа нэг стакан шүүс бэлтгэн ууж байгаарай. Ойролцоогоор 14 хоног тасралтгүй уухад таны элэг бүрэн гүйцэт цэвэрлэгдэх болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!