Касторын тосны гоо сайхны хэрэглээ: Ямар ч үнэтэй бүтээгдэхүүнээс илүү үр дүнг мэдрүүлнэ

Касторын тос нь Клеопатрагийн хамгийн дуртай арьс арчилгааны бүтээгдэхүүн байсан гэдэг. Египетчүүд тус тосыг гоо сайхны бүтээгдэхүүн, эм болгон ашигладаг байжээ. Өнөөдөр та бүхэндээ касторын тосыг арьс болон гоо сайхандаа хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Батга болон батганы сорвийг арилгана

Батга гарах шалтгааныг тослог арьстай холбон тайлбарладаг. Тиймдээ ч хүмүүс арьсаа тослог байлгахаас сэргийлж чийгшүүлэх бүтээгдэхүүн их хэрэглэхээс хүртэл эмээдэг нь тун ч буруу. Арьс хэт хуурайших буюу дотор чийгшлээ алдах үед арьс илүү их хэмжээний тос ялгаруулж батга гарах нөхцөл бүрддэг байна. Тиймээс арьсныхаа гүнд чийгшэл өгөх нь тун ч чухал. Харин касторын тос нь арьсны байгалийн чийгшлийг сэргээхэд тусалдаг өөх тосны хүчил агуулдаг. Кастор тосыг нүүрэндээ тойрог хөдөлгөөнөөр зөөлөн түрхээд өглөө нь бүлээн усаар угаагаарай.

Үсний хугаралт, үс уналтыг зогсооно

Энэ нь бидний үсийг гаднаас нь тэжээж, үсний уян хатан чанарыг нэмэгдүүлж, хугарлыг багасгадаг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр бидний үсний уг хүчтэй болж, рицинолийн хүчил хэмээх нэгдлийн тусламжтайгаар үс унахаас сэргийлж чадна. Долоо хоногт цөөн хэдэн удаа касторын тосоор хуйхандаа зөөлөн иллэг хийсний дараа энгийн шампуниараа угааж байгаарай.

Үрчлээс арилгана

Үрчлээс үүссэн хэсэгтээ касторын тосноос багаханг дусааж, хөнгөн иллэг хийж түрхээрэй. Энэ нь арьсны хөгшрөлтийг удаашруулдаг коллагены нийлэгжилтэнд тусалдаг. Өөх тосны хүчил учраас чийгшүүлэх чанар сайтай.

Хагарсан уруулыг эмчилнэ

Хагарсан уруулыг эмчилж, эдгээхийн тулд та кастор тос ашиглаж болно. Урууландаа багахан хэсгийг түрхэнэ. Е витамин, эрдэс бодис, өөх тосны хүчил гэх мэт өндөр тэжээллэг найрлагатай тул чийгийн тэнцвэрийг сэргээж, уруулыг зөөлөн булбарай болгоно. Хуруугаараа шууд урууландаа түрхэж болох юм.

Хумсыг бат бөх болгоно

Мөөгөнцрийн эсрэг ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул кастор тосыг хумс, хумсны махны эмчилгээнд ашиглаж, эрүүл, бат бөх болгох боломжтой. Тосноос багаханг авч, шууд хумсан дээрээ түрхээрэй.

Хуурайшиж хагарсан гарыг зөөлрүүлнэ

Касторын тос нь байгалийн чийгшүүлэгч бөгөөд ихэвчлэн гадаа хүйтэн байх үед хагардаг, магадгүй экземтэй хуурайшсан гарт хамгийн хэрэгцээтэй зүйл юм. Энэ нь рицинолийн хүчил хэмээх өөхний хүчил агуулдаг бөгөөд арьсанд чийг өгч, зөөлрүүлнэ.

Сормуус, хөмсөг ургуулна

Судалгаанаас харахад касторын тос нь үсийг хүчтэй ургуулахад тусалдаг бөгөөд сормуус, хөмсөг ч мөн адил хамаарна. Өмнө дурьдсанчлан триглицеридын өндөр агууламжтай, простагландин D2 дарангуйлагч болох нь батлагдсан рикинолийн хүчилээр баялаг тул сормуус болон хөмсөгний ургалтыг дэмжих юм.

Үсний ургалтыг дэмжинэ

Эрүүл, урт намирсан үстэй болоход касторын тос том тус хүргэнэ. Та касторын тосоор үсэндээ иллэг хийгээд, хэсэг хугацаанд байлгасны дараа шампунь ашиглаж, үсээ угаагаарай. Рицинолийн хүчил ба омега-6 тосны хүчил нь цусны эргэлтийг нэмэгдүүлж үсний өсөлтийг сайжруулдаг.

Та касторын тосыг томоохон супермаркетууд болон эмийн сангуудаас худалдан авч болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!