Дэлхийн хамгийн өндөр төлбөртэй сургууль ямар байдаг вэ?

Баян хүмүүс хэрхэн амьдардаг болохыг сонирхох хүмүүс олон байдаг. Ялангуяа хүүхдээ ямар сургуульд явуулдаг, хүүхдүүдийнх нь сургуулийн амьдрал ямар байдаг болохыг та ч бас сонирхож байна уу? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр төлбөртэй сургуулийг танилцуулахаар бэлтгэлээ.

“Le Rosey” институт нь дэлхийн хамгийн эртний дунд сургуулиудын нэг юм. Швейцарьт байрладаг тус сургуулийг “Хаадын сургууль” гэж нэрлэжээ.

“Le Rosey” институт нь өвөл болон зуны гэх хоёр хөтөлбөртэй.

Өвлийн хөтөлбөр нь сурагчдад өвлийн спортын төрөл бүрийн хичээлийг ордог бөгөөд хүүхэд нэг бүрчлэн тулж ажилладаг.

Харин зуны хөтөлбөр нь хүүхдүүдийг уснаас холдуулахгүй. Тэд зуны турш өдөр бүрийг устай хөгжилтэй өнгөрүүлж, олон чадварыг эзэмшдэг.

Хүүхдүүдийн хичээл өглөө 7 цагт эхэлдэг бөгөөд хамтдаа өглөөний цайгаа ууж, өдрөө эхлүүлнэ.

Хичээлүүд өглөөний 8-аас 15.30 хүртэл үргэлжилнэ. Үд дунд үдийн хоолоо идэж, амттай халуун шоколад ууж, урт хугацаанд завсарлаж амардаг.

Үдээс хойш 4-7 цагийн хооронд хүүхдүүд тоглоом тоглож, өөрийн сонирхсон зүйлсийг судалж, ерөнхийдөө өөртөө цагаа зориулна.

Харин 7:30 минут болоход хүүхдүүд оройн хоолоо идэж, 8:00 цагаас гэрийн даалгавар хичээлээ хийж эхэлнэ.

Хүүхдүүдийг тав тухтай хичээл хийхэд зориулсан заал, номын сангууд бий. Тэнд хүүхдүүд 100 хувь хичээлдээ төвлөрөх боломжийг гаргаж өгсөн байдаг.

Хүүхдүүд амралтын өдрүүдээр хамтдаа ууланд авирч, төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдийг зөвхөн хичээлээр хүмүүжүүлэх бус урлаг соёл хийгээд спортоор давхар хөгжүүлэхэд голчлон анхаардаг байна. Сургуулийн сургалтын чанар маш өндөр бөгөөд хүүхэд бүрт хүрч тулж ажилладаг нь тэдний хамгийн том онцлог.

Хүүхдүүд өөрөө хүсэж сонирхох л юм бол юуг ч хийж үзэж болно. Тэдний сонирхол хүсэлд нийцүүлж бүхнийг бэлтгэсэн байдаг тул тус институт дэлхий нийтээр алдартай байдаг.

Эцэг эхчүүд ч хүүхдээ чанартай гарт даатгаж орхиод санаа амар ажил карьертаа анхаарлаа хандуулж чаддаг байна. Гагцхүү тэд сургалтын төлбөр болгож, жилд 100,000 евро төлөхөд л хангалттай аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!