30 хүрсэн ч сайхан бие галбиртай байхын тулд мөрдөх ёстой дүрмүүд

Эмэгтэй хүмүүс 30 нас хүрээд тэдний бие хуучин шигээ биш болсныг анзаардаг. Өмнө нь нүүрний будгаа унтсан ч асуудалгүй, хүссэн бүхнээ идээд ч таргалахгүй, шөнөжин шоудсан ч маргааш нь ядрахгүй байдаг байсан бол 30 нас хүрээд бүх зүйл өөрчлөгдөнө. Арьсаа үргэлж арчлахгүй бол гундана, өөртөө анхаарахгүй бол таргална, шөнө 1 хүртэл суухад л маргааш нь өдөржин эвшээж ядарна гээд л асуудал мундахгүй олон болж ирнэ. Тэгвэл 30 нас хүрээд хэрхэн биеийн галбираа хадгалж, үзэсгэлэнтэй хэвээр байх вэ? Энэ асуултын хариултыг доорх мэдээгээр дамжуулан хүргэж байна.

Идэж буй хоол хүнсэндээ анхаарах

30 нас хүрээд хүний хоол боловсруулах систем удааширч эхэлдэг. Тиймээс та илүү амархан таргална гэсэн үг. Юу идэж байгаадаа ямагт анхаарал хандуулж, хоолоороо дамжуулж, өөрийгөө таргалахаас сэргийлэх хэрэгтэй болж ирнэ. Хамгийн чухал мөрдөх ёстой дүрэм бол хэтрүүлэн идэхгүй байх, бас эрүүл хооллох юм. Нэг дор их идэхийн оронд бага багаар олон ид. Мөн хүн бүрийн мэддэгчлэн орой хүнд хоол идэж болохгүй. Энийг л амьдралынхаа хэвшил болгочих.

Сайн унтаж амар

Сайн унтаж амрах нь таны арьс, бие галбир, эрүүл мэнд, бодисын солилцоо гээд л олон зүйлсэд ач тустай. Дээрээс нь сайн унтаж амрах нь өглөө эрүүл чийрэг, эрч хүчтэй байх түлхүүр юм. Өглөөг сайхан угтах нь таны өдрийг тэр чигтээ сайхан байхад тусална.

Орой унтахаасаа өмнө хоол идэхгүй, дасгал хийхгүй байж, бүлээн шүршүүрт ороод, хөнжилдөө ороод тайван унтаж байгаарай. Мөн орондоо орчихоод утсаа ухахын оронд ном уншиж байгаарай.

Үр дүнтэй дасгал хөдөлгөөн хий

Биеийн тамирын зааланд хамаг цагаа өнгөрүүлж, хөлсөө урсгаж дасгал хийх ёстой гэх өрөөсгөл ойлголтыг толгойноосоо авч хая. Богино хугацаанд ч хамаагүй гол нь үр дүнтэй дасгал хийж байгаарай.

Өөртөө хэсэгхэн хугацааг гаргаж, долоо хоногт 2-3 удаа 30 минутаар дасгал хийх хэрэгтэй. Интернэтээс өөрт тохирох дасгалыг олж дагаж хийгээрэй.

Бодисын солилцоогоо дэмж

Бодисын солилцоог дэмждэг хоол хүнсийг сонгож түлхүү хэрэглээрэй. Амтат чинжүү, цай, брокколи, бүх төрлийн шөл, кальци ихтэй хоол хүнс гэх зэргийг сонгож идэх хэрэгтэй.

Ус сайн уух

Усны чийгшил нь эрүүл мэнд, сайхан бие махбодийн түлхүүр юм. Ус сайн уух нь бодисын солилцоог сайжруулж, жингээ хасахад тусалж, өлсөх мэдрэмжийг дарах төдийгүй арьсыг гэрэлтсэн байхад туслдаг.  Тиймээс устай нөхөрлөөрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!