Араб бүсгүйчүүд хижаб зүүсэн үедээ хэрхэн хоол иддэг вэ?

Араб эмэгтэйчүүд нүүрээ халхалж хижаб өмсдөг. Тэгвэл тэд нүүрээ хаачихсан байхдаа хэрхэн хоол иддэг бол? Энэ талаар сонирхож гайхдаг хүмүүс олон байдаг гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч та бүхэндээ Араб бүсгүйчүүд Хижабтай үедээ хэрхэн хоол иддэг нууцыг дэлгэхээр бэлтгэлээ.

Рестарон хоолны газар ороод хоол идэх болсон ч бүсгүйчүүд хижабаа тайлж болохгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс тусдаа хоол идэх өрөө гэж байдаггүй тул яах ч аргагүй хижабтайгаа хоол идэх хэрэгтэй болдог. Харин энэ тохиолдолд бүсгүйчүүд хоолоо халбага, сэрээн дээрээ тавьж аваад, болгоомжтойгоор хижабаа сөхөж, хоолоо ам руугаа хийдэг байна.

Хижаб нь ийн хоол идэхэд зориулсан хоёр талаараа задгай байдаг. Мэдээж ингэж хоол идэхэд тийм ч амар биш бөгөөд маш удаан хийгээд болгоомжтой идэхэд хүргэдэг аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!