Хийх шаардлагагүй, цагийн гарз болохоос хэтрэхгүй гэрийн ажлууд

Хүмүүс гэр цэвэрлэх, аяга угаах гэх мэт ахуйн ажилд өдөрт 2 цагийг зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл гэрийн ажилд зарцуулдаг цагаа өөр илүү хэрэгтэй зүйлд зарцуулж байгаарай. Харин ингэж өөртөө цаг гаргахын тулд гэрийн ажлыг илүү хөнгөвчлөх аргад суралцах хэрэгтэй болно. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

 

Төмөр хайруулын тавгийг цэвэрлэх

Ийм төрлийн төмөр сав, хайруулын тавгийг үрж угааж, усаар булхаж эсвэл угаалгын бодис ашиглаж цэвэрлэх шаардлагагүй. Ердөө л хоолоо хийсний дараа үлдэгдэл хоол бохирдлыг цаасан салфеткиар авч, багахан тосоор тослоход хангалттай. Ингэж тослосон хайруулын тавгаа цааш хийж, дараагийн удаа хэрэглэх хүртлээ хадгалаарай.

Дотуур хувцас эвхэх

Дотуур хувцсаа нэг бүрчлэн эвхэж далд хийх шаардлагагүй. Энэ нь их цаг авах бөгөөд ямар ч үр дүнгүй ажил болж хувирдаг. Тиймээс дотуур хувцсаа зүгээр л шургуулгандаа хийчихэж байгаарай.

Зуухаа хэрэглэсний дараа ямагт цэвэрлэх

Зуухны тавцан гадаргууг өдөр бүр арчиж зүлгэх шаардлагагүй. Долоо хоногт нэг удаа эсвэл хоёр долоо хоногт нэг удаа л арчиж цэвэрлэхэд хангалттай. Өндөр температур нь ойр орчмын бактерийг устгадаг тул айх аюулгүй. Амар тайван байж арай цөөн цэвэрлэж өөртөө цаг гаргаж байгаарай.

Модон тавилгыг өнгөлөх

Энэ төрлийн модон тавилгыг хэт их цэвэрлэж болохгүй. Байнга зүлгэж, нойтон алчуураар арчих нь модон эдлэлийг амархан элэгдэж, өнгөө алдахад хүргэнэ. Тиймээс жилдээ 2-3 удаа сайтар цэвэрлэж зүлгэж, өнгөлөхөд хангалттай бөгөөд бусад үед зөөлөн даавуугаар тоосыг нь буулгахад болно.

Баяр бүрийн өмнө хөшгөө авч угаах

Энгийн хөшгийг 6 сард нэг удаа угаахад хангалттай гэж үздэг. Хэрэв танайх гэрийн тэжээвэр амьтангүй, цонхоо тэгж байнга онгойлгоод байдаггүй бол хөшгөө ойр ойрхон угаах гэж сандрах хэрэггүй юм. Их угаах нь хөшиг өнгөө алдах, материал нь муудах зэрэг сөрөг үр дагаварт хүргэнэ.

Бүх хүнсний ногоо, жимсийг угаах

Зарим ууталж савласан ногоог угаах шаардлага байдаггүй. Шууд идэж болно гэх тэмдэглэгээтэй ч байдаг. Махыг ч мөн угаах хэрэггүй бөгөөд ус бактерийн эсрэг ямар ч шинж чанаргүй. Харин халуун температур махны бактерийг устгаж цэвэрлэж өгнө. Мөн мөөгийг угаахаас илүүтэй цаасаар арчихад хангалттай байдаг.

Хувцас болон ор хөнжлийн даавууг угаалга бүрийн дараа индүүдэх

Хувцас индүүдэх цаг их авдаг. Тэглээ гээд үрчгэр хувцастай явна гэдэг утгагүй. Харин индүүдэх шаардлагагүй материалтай хувцас авахад болох биш гэж үү? Мөн хувцсыг байнга индүүдэх нь өнгөө алдахад хүргэх аюултай. Тиймээс цэвэрхэн эвхэж далд хийгээд гаргаж өмсөж байгаарай.

Угаасан аягаа арчих

Аяга тавгаа угаахдаа угаалгын бодис хэрэглэхээс өмнө усанд булхаж угаах шаардлага байхгүй. Мөн угаасны дараа алчуураар арчиж цагаа бүү алдаарай. Угаасан аяга тавгаа шууд л хатаах хэрэгтэй.

Хивсэн дээрх толбыг арилгах гэж зүлгэх

Толбо арилгах гэж шууд л үрж зүлгэж хамаг хүч бас цаг заваа гарздах хэрэггүй. Тэрний оронд толботой хэсэгтээ угаалгын бодис цацаж, хэсэг хугацаанд байлгаад, үйлчилгээ үзүүлэх боломжийг олгож, дараа нь арчиж зүлгэж болно. Таны төсөөлж байснаас хамаагүй хялбархан байна гэдэгт итгээрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!