Сайхан сэтгэл өнөө хэр нь оршиж байгааг харуулах дулаахан зургууд

Та хүмүүсийг хүйтэн сэтгэлтэй, хөндий гэж боддог уу? Гэхдээ таны сэтгэлийг нь харж чадаагүй хэдэн тэрбум хүн байгааг санаарай. Хэдхэн муу, өөдгүй хүнтэй учраад хүн бүрийг тийм гэж итгэж, сохроор үзэн ядаж болохгүй. Дэлхий дээр дэндүү дулаахан сэтгэлтэй, өөрөөсөө илүүтэй бусдыг хайрладаг хүмүүс дэндүү олон. Тэд бусдад аз жаргал бэлэглэж, чимээгүйхэн боловч гэрэл цацруулж амьдарсаар буй. Өнөөдөр та бүхэндээ эерэг энерги бэлэглэх, сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон зургуудыг хүргэж байна.

Энэ бол Дан. Тэрээр Лхагва, Пүрэв гараг бүр аавынхаа эмчлүүлж байсан хорт хавдрын төвийн бүх ажилтнуудад кофе аваачиж өгдөг

Хүмүүст үнэгүй солонгын зураг өгдөг бяцхан охин. Тэр хүмүүст зурсан солонгоны зургаараа дамжуулж, аз жаргалыг бэлэглэдэг нэгэн

Аймшигт үерийн үеэр амь насаа алдах шахсан бяцхан янзагыг аварч буй эрэлхэг хүү

15 настай Темар Боггс гэх хүү бяцхан охиныг хүмүүс хулгайлж авч явахыг хараад, араас нь дугуйтай хөөж, цагдаа нарт мэдээлэл өгч, охиныг аварсан байна

Кейж Хэнкок-Стивенс бол харааны бэрхшээлтэй, 13 настай хүү. Тэр үргэлж цагдаа болохыг мөрөөдөж байсан ч, түүний эрүүл мэндийн байдал мөрөөдлийг нь бодит болох боломжийг үгүй хийж орхисон. Гэсэн ч цагдаа нар хүүгийн хүслийг биелүүлж, нэг өдрийн турш эргүүлд авч явчээ

Бяцхан нугасны дэгдээхийг аварч, ийм өхөөрдөм болтол нь асарсан залуу

Нохойгоо даарахаас хамгаалж, өөрт байгаа бүхнээ зориулах орон гэргүй эр

Хүчтэй борооноор алхаж яваа хөгшин эрийг бороонд норохоос хамгаалж өгч буй ажилтан

Хөгшин нохойгоо өдөр бүр салхилуулдаг эр

65 настай Исаак Тейл Нью Йоркийн метронд сууж явахад үл таних хүн түүний мөрийг дэрлэж унтах аж. Хажууд нь зогсох хүн унтаж буй залууг сэрээх гэхэд Исаак “Түүнийг тайван унтуул даа. Хүнд өдөр байсан бололтой” хэмээжээ.

Тоглолт үзэж байсан залуус тэргэнцэртэй эрийг өргөж, тайзан дээр өрнөж буй явдлыг сайн харахад нь тусалжээ

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!