Духан дээрээ зүрхэн хэлбэрийн тэмдэгтэй мэндэлсэн хүү ийм том болжээ

Биен дээрээ төрөл бүрийн тэмдэг, мэнгэтэй төрдөг хүмүүс олон. Гэхдээ зүрхэн хэлбэрийн тэмдэгтэй төрдөг хүн энэ дэлхий дээр хэд байх бол? Хэдэн жилийн өмнө духан дээрээ улаан өнгийн зүрхэн мэнгэтэй хүүхэд мэндэлж, дэлхий нийтээр шуугиад өнгөрсөн билээ. Харин тэр алдартай хүүхэд хэдийн 4 нас хүрчээ.

Хүүгийн нэрийг Чинар гэдэг бөгөөд улсдаа бол тун ч алдартай нэгэн гэнэ шүү. Хүүг харсан хүмүүс хамт зургаа авахуулахыг хүсч, зургийг нь авч, өхөөрдөм хөөрхнийг нь гайхдаг байна.

Чинарын зүрхэн хэлбэртэй тэмдгийг эмч нар 6-8 насны хооронд бүдгэрч алга болно хэмээсэн байна. Гэсэн ч хүү болон түүний аав ээж хүүгээ одоогийн байгаа төрхөнд нь ч хайртай бөгөөд байгаль дэлхий яаж шийднэ түүнийг нь баяртайгаар хүлээж авна хэмээжээ.

Бяцхан зүрхээ духан дээрээ гаргаад ирсэн хүү маань одоо ийм том болжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!