Та хүмүүсийн царай нүүр таних, ялгах супер чадвартай юу?

Гэмт хэрэгтэнг барихад зөвхөн хяналтын камер хангалтгүй. Гэмт этгээдийг камерын бичлэг дээрээс харсан ч ойртуулах тусам бүдгэрэх царай төрхийг таньж мэднэ гэдэг амаргүй ажил. Харин онцгой чадвартай, хүний зөвхөн нүдийг нь хараад таньж чаддаг хүмүүс гэж байдаг аж. Танд тийм чадвар байгаа эсэхийг шалгаад нэг үзээрэй.

Бидний тархины нүүр царайг таньдаг хэсэг нь өнгийг боловсруулж, ялгаж салгах үүрэгтэй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан баримт юм. Тархины энэ хэсгийн хэвийн бус байдал нь нүүр царайг таних чадваргүй болох, хүмүүсийн царайг хольж хутгах, ялгаж чадахгүй байх зэрэг үр дагаварт хүргэдэг.

Сэтгэл судлаачид супер танигчдын хүчийг маш их сонирхдог тул нүүр царай нь зөвхөн таних шинж чанараас илүү нийгмийн сэжүүр өгдөг бөгөөд тухайн хүн ертөнцийг хэрхэн харж, ойлгодогтой холбоотой байдаг.

Мөн аливааг диталчилж биш бүхэлд нь харж дүгнэдэг хүмүүс царай таньж ялгахдаа муу байдаг бол, нарийвчилж хардаг төрлийн хүмүүс царай таних, ялгахдаа гаргууд буюу мэргэжлийн гэж хэлж болохуйц.

Та өөрийгөө шалгаж үзэхийг хүсч байвал, энэ холбоос Тест руу орж үзээрэй. Хүмүүсийн царайг 7 секундын турш ажиглаж, буцаагаад асуухад нь таах юм. 14 хүний зураг байгаа бөгөөд 10-аас дээш зөв тааж чадвал өөрийгөө гярхай нэгэн гэж дүгнэж болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!